Wednesday 20 June 2012

Гүзээлзгэнэтэй зөөлөн чихэр (Strawberry marshmallow)

Орц: 40 ш

* Канола тос, хэвийг тослоход
* 1 1⁄2 стакан сахар
* 3⁄4 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1⁄4 стакан зөгийн бал
* 3 амны халбага амтгүй нунтаг желатин (unflavored powdered gelatin) 1/2 стакан хүйтэн усанд дэвтээсэн
* 1⁄2 амттаны халбага улаан хүнсний будаг
* 170 гр хатаасан гүзээлзгэнэ, жижиглнэ хэрчсэн (dried strawberries)
* 1⁄3 стакан нэмэх нь 1 амны халбага эрдэнэшишишийн цардуул (cornstarch)
* 1⁄2 стакан нунтаг сахар (confectioners' sugar)

Бэлтгэх нь:
  1. 20x20 хэвийг тослож бэлтгэнэ.
  2. Сахар, сироп, зөгийн балaa 1⁄2 стакан устайгаа томхон саванд хийн дунд зэргийн гал дээр нэг ч удаа хутгалгүйгээр халаана. Чихрийн термометрийг 120 градус заахаар галаа унтраан 105 градус хүртэл хөргөнө.
  3. Энэ зуур 1⁄2 стакан ус жижиг саванд халаана. Тал аяга усанд дэвтээсэн желатинаа савтай нь буцалж буй устай саван дээр байрлуулаад (doubleboiler) желатинаа хайлтал байлгана. Желатинаа цахилгаан холигчны саванд хийгээд хүнсний будгаа нэмж нийцүүлнэ. Хөргөсөн сахарын уусмалаа нэмээд хөөсөрч цагаартал нь 5–6 минут хутгана.
  4. Жижиг саванд гүзээлзгэнэ, 1 амны халбага цардуулаа хийж нийцүүлээд зөөлөн чихрийн бэлдмэл рүүгээ нэмнэ. Тослосон хэвэндээ бэлдмэлээ хийгээд тослосон хутгуураар дээд талыг тэгшлээд хэвээ гялгар уутаар ороон хөргөгчинд хийгээд 5–6 цаг царцаана.
  5. Үлдсэн эрдэнэшишийн цардуулаа сахартайгаа холиод шигшүүр ашиглан тавцан дээр цацаад царцаасан чихрээ тавцан дээр гаргана. Чихрээ 3.5 см куб болгож хуваагаад үлдсэн эрдэнэшишийн шардуул сахарын бэлдмэлдээ өнхрүүлээд сервислэнэ.


2 comments:

Dudgu :) said...

erdene shishiin siropiig ni haanas avch bolhu?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

меркурид байна лээ