Орц:
* 4 ш эрдэнэшиш
* 1 -2 амны халбага масло. хайлуулсан
* 1/4 амттаны халбага хатаасан базилик (dried basil)
* 1/4 амттаны халбага хатаасан шар дэр (dried sage)
* 1/4 амттаны халбага хатаасан oregano (dried oregano)* 1/4 амттаны халбага хатаасан розмарин (dried rosemary)* 1/8 амттаны халбага давс
* 1/8 амттаны халбага хар перц* мөнгөн цаас
Бэлтгэх нь:
- Зуухаа 210 градуст халаана.
- Жижиг аяганд маслоо хатаасан амтлагчуудтайгаа холиж нийцүүлнэ.
- Эрдэнэшишээ нэг бүр хангалттай том мөнгөн цаасан дээр байрлуулаад бэлтгэсэн амтлагчтай маслонаасаа багсны тусламжтайгаар түрхэж өгөөд мөнгөн цаасаараа сайтар ороогоод халаасан зуухандаа хийн болтол нь 20 гаруй минут шарна.
- Болсон эрдэнэшишээ задлаад халуунаар нь сервислэнэ.
No comments:
Post a Comment