Орц:
* 2 стакан гурил
* 1 ш өндөг нэмэх нь 2 өндөгний шар
* 1/2 стакан сахар
* 3 амны халбага масло 3 амны халбага чидун жимсний тос нийлүүлэн хайлуулсан
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан рикотто бяслаг (ricotta), хонины сүүгээр бэлтгэсэн рикотто бяслаг
* 1/2 стакан цөмсөн самар (pine nuts)
* 1/2 стакан сахар
* 1 ш нимбэг, хальсийг нь үрээд шүүсийг нь шахаж бэлтгэсэн
* 3 ш өндөг
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана.
- Гурилныхаа голд ховил гаргана. Ухаж бэлтгэсэн ховилд өндөгний шар, өндөг, сахар, масло чидун жимсний тосны холимогоо нэмж гурилаа зуурна. Зууре бэлтгэсэн гурила нийцтэл нь нухаад таглан 10 минут амраана.
- Энэ зуур бяслаг, самар, сахар, нимбэгний үрсэн хальс, шүүс болон өндгөө нэг саванд хийн сайтар хутгаж нийцүүлнэ.
- Зуурсан гурилаа 2 ширхэг 30 дугуй болгож илдэнэ. Нэг дугуйг 23 см тослоод хуурай гурил цацаж бэлтгэсэн хэвний ёроолд байрлуулаад шанзны бэлдмэлээ дээгүүр нь жигд тараан асгана. Үлдсэн дугуйгаараа бялуугаа хучаад үзүүрүүдийг чимхэж бэхлээд халаасан зууханд хийн бялуугаа шаргалтаж болтол нь 35-40 минут шараад гаргаж ирэн халуун бүлээнээр нь сервислэнэ.
No comments:
Post a Comment