Oрц:
* 240 мл тараг
* 1/3 стакан нунтагласан basil, хатаасан улаан лоольтой фета бяслаг (crumbled feta cheese with basil and sun-dried tomatoes)
* 1/2 амттаны халбага үрсэн нимбэгниь шүүс (lemon zest)
* 2 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс (lemon juice)
* 2 амттаны халбага хатаасан орегано (dried oregano)
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц (black pepper)
* 1/4 амттаны халбага нунтагласан хатаасан rosemary (dried rosemary)
* 450 гр тахианы цээжниь цул мах, 2.5 см куб хэмжээтэй хэрчиж бэлтгэсэн
* 1 ш том улаан сонгино, арилгаад гурвалжилан хэрчсэн (red onion)
* 1 ш том ногоон чинжүү (green bell pepper), 3 см хэмжээтэй хэрчиж бэлтгэсэн
Бэлтгэх нь:
- Томхон саванд тараг, фета бяслаг, нимбэгний үрсэн хальс, нимбэгний шүүс, орегано, давс, перц, rosemary-гээ холиж нийцүүлнэ. Жижиглэн хэрчсэн тахиагаа бэлтгэсэн соусандаа хийгээд таглан 3 цаг хөргөгчинд амраана.
- Ил галаа галлана.
- Тахиа, сонгино, чинжүүгээ ээлжлүүлэн шорлоод тахиагаа болтол ил гал дээр шараад таваглан халуунаар нь сервислэнэ.
No comments:
Post a Comment