Орц:
* 3 стакан гурил
* 1 уут instant дрожж
* 50 мл сахар
* 1 чимх давс
* 1 ш өндөг
* 50 гр масло, өрөөний темпратурт
* 200 мл сүү
* 10 ш хатаасан инжир
Бэлтгэх нь:
- Гурил дрожжоо холино. Сахар, давс, өндөг, масло, 100 мл бүлээн сүүгээ нэмээд зуурна. Зуурсан гурилаа хучаад 40-50 минут хөөлгөнө.
- Үлдсэн сүүндээ угаагаад ишийг нь авсан илжигэн чихээ хийгээд чанаж сүүг ширгэтэл зөөлөн гал дээр буцалгана.
- Тавцан дээр тостой цаас дэвсэнэ. Хөөлгөсөн гурилаа 10тэнцүү хуваагаад гараараа жоохон нэмгэлээд голд нь нэг илгижэн чих байрлуулаад буцаан нааж дугуйлна. Дугуйлсан пончикууд дээрээ зөөлрүүлсэн масло түрхээд тостой цаас дэвссэн тавцан дээрээр тавин дахин 30 минут хөөлгөнө.
- Пончикуудаа хөөхөөр 180 градуст халаасан зууханд хийн пончикуудийг шаргалтаж болтол 20 минут шарна. Болгоод хөргэсэн пончикууд дээрээ хүсвэл нунтаг сахар цацаад сервислэнэ.
No comments:
Post a Comment