Орц:
* 1.8 кг нохойн хошуу
* 1.360 кг сахар
* 16 стакан ус
* 1 амттаны халбага хар цай
* 1 амттаны халбага baker’s эсвэл дарс эсгэгч (wine yeast)
Бэлтгэх нь:
- Нохойн хошуугаа угааж цэвэрлэнэ. Угааж бэлтгэсэн нохойн хошуугаа таглаатай саванд хийн нохойн хошуу дээрээ буцалсан усаа нэмнэ. Цай, сахараа нэмээд сахараа хайлтал хутгана. Таглаад 24 цаг амраана, исгэнэ. Дарс исгэгчээ нэмээд долоо хоног таглан исгэнэ, өдөрт нэг удаа цэвэр халбагаар хутгана.
- Нохойн хошуугаа шүүгээд дарсаа шилэн саванд хийгээд таглана. Шилтэй дарсаа дулаан газар тавиад хааяа таглааг нь авч хийг нь гаргаад дахин хэдэн (3-5) долоо хоног исгэнэ.
- Дарсаа дахин шүүн цэвэрхэн шилэнд султгаад шилээ үйсэн таглаагаар таглаад сэрүүн газар 6 болон түүнээс дээш сар хадгална.
No comments:
Post a Comment