* 250 гр утсан хатаасан гахайн мах (smoked bacon)
* 1 ш сонгино, жижиглэн хэрчсэн
* 25 гр масло
* 300гр ризоттоны будаа ( risotto rice)
* тал стакан цагаан дарс (хүсвэл)
* 150 гр давжаа улаан лооль, таллан хэрчсэн
* 700 мл халуун тахианы тунгалаг шөл (бульоныг уусган бэлтгэж болно)
* 50 гр пармежан, үрсэн
Бэлтгэх нь:
- Зуухаа 200 градуст халана. Жижиглэн хэрчсэн гахайн махаа зууханд тэсвэртэй саванд хийн шажигнуур болтол нь 3-5 минут хуураад сонгино маслоо нэмэн сонгинийг зөөлөртөл дахин 3-4 минут хуурна. Будаагаа нэмээд нийцүүлэн хутгаад дарсаа нэмж 2 минут хуурна.
- Улаан лооль халуун тунгалаг шөлөө нэмээд дахин нэг хутгаж нийцүүлээд таглан халаасан зуухандаа хийн будааг болтол 18 минут шараад болохоор нь ихэнх пармежан бяслагаа хутган нийцүүлээд таваглаад үлдсэн бяслагаараа чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment