Орц:
* 50 гр масло
* 1,5 амны халбага сахар
* 1 ш жижгвэтэр өндөг
* 90 гр гурил (1/2 стаканаас жоохон илүү)
* 1 амны халбага овоолоостой эрдэнэшишийн цардуул
* 3 гр хөөлгөгч нунтаг
* чимх давс
* 500 мл сүү
* 25 гр масло
* 3 ш өндөг
* 4 амны халбага сахар
* 1 амны халбага гурил
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* чимх давс
Бэлтгэх нь:
- Өрөөний темпратурт дахь масло, нунтаг сахараа хөөсөрч нийцтэл нь хутгана. Өндгөө нэмээд нийцүүлнэ.
- Гурил, эрдэнэшишийн гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшинэ. Шингэн орцоод дээрээ нэмээд зуурна.
- 25 см дугуй хэвийг маслодоод бэлтгэсэн гурилаа хуруунуудаа ашиглан нимгэлэн зулж өгнө. Зулж бэлтгэсэн сууриа сэрээгээр хэд хэд хатган цоолж өгнө.
- 200 градуст халаасан зууханд сууриа хийн болж шаргалттал нь 20 минут шарна.
- Сүү маслоо халаана. 1 бүтэн өндөг 2 өндөгний шар, нунтаг сахар, давс, гурил, эрдэнэшишийн гурилаа холиж шингэн зуурмаг бэлтгэнэ. Энэхүү зуурмаг руугаа хайлсан маслотой сүүгээ бага багаар нэмж нийцүүлээд зөөлөн гал дээр хутгангаа өтгөртөл нь буцалгана.
- Үлдсэн 2 өндөгний шараа ваниллинтай холин хөөсөртөл нь хутгаад бүлээсгэсэн дээрх бэлдмэл рүүгээ хөөсийг нь буулгалгүйгээр холиж нийцүүлнэ.
- Ингэж бэлтгэсэн сүүтэй бэлдмэлээ болгосон суурь руугаа хийгээд хүсвэл нунтаг синнамон цацаад хөргөгчинд хийн царцаагаад зүсч олгоно.
2 comments:
Snuu? .sinnamon gej yug heleed bgan Bol?.mgld haanaas avdag ve? Thanks ; )
Яг монгол нэр нь шанц юм шиг байна лээ. Меркурид корица гээд жижиг цаасан ууттай зарагддаг.
Post a Comment