Monday 3 August 2009

Кимчитэй, шарсан мах (Kimchi bukkum)


Орц:

* 200-250 гр гахайн мах
* 500-800 орчим гр кимчи
* 2-3 хумс сармис
* 1 ш жижиг сонгино
* багахан тос
* 2 ш ногоон сонгино

Бэлтгэх нь:
  1. Багахан тосоо хайруулын тавгандаа хийж халаана.
  2. Арилгаад хэрчиж бэлтгэсэн сонгино сармисаа нэмх хэсэг хуурна. Ширхэгийнх нь дагуу нимгэлэн хэрчиж бэлтгэсэн махаа нэмээд борлотол нь хуурна.
  3. Кимчигээ нэмээд 3-5 минут хуурч халаагаад таваглаад, жижиглэн хэрчсэнногоон сонгиноор чимэглээд агшаасан будааны хамт сервислэнэ.

9 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Би ер нь хоолны давсыг чангадуулах гээд байдаг муу зантай. Дээр дарсан шорвог кимчигээ ингэж далдруулаа ш тээ :) Энд гахайн мах ховор болохоор үхрийн махаар хийчихсэн..

Хvсэл said...

Кимчи нь 100 гр байх, тийм үү.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Кимчигээ байцаатай хуурганы мах байцааны харьцаатай нэмнэ. Ахиухан шарсан махан дээр багахан кимчи нэмж бас болно(100,200 гр махан дээр 100 гр кимчи маягаар). Минийхувьдкимчи ихтэй байсан болохоор кимчигээрээ бөмбөгдчихсөн.
Кимчигээ бага багаар нэмээд болсон гэж бодсон үедээ болчихох нь илүү дээр байх... Гэхдээ ямарч тохиолдолд давс бүү нэмээрэй.

Dosu said...

sain bnauu tanid tsagaan hoonii jor bval tavij ugj tuslach

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Сайн уу Досу, вежетериан болон веган үүлэн доор (label) хэд хэдэн "цагаан" хоолны жор байгаа, тийшээ ороод хараарай.. Oнцгойлон хүсэх жор байвал сээгий үлдээгээрэй, би ойрын хугацаанд олоод нийтлье.

бж said...

Minii hiih durtai hamgiin amarhan hoolnii joriig oruulsan baih chini ve....

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тийм байна уу, телепатдаад таны дуртайг мэдчихсэн байхгүй юу :) гэснээс та кимчи, махаа ямар харьцаатай хийдэг вэ. Со нэр нь юу юм бол мэдэх юм биш биз?

бж said...

So ner ni Kimchi bukkum shuu. hehe

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

өө за таанкс шүү, со нэрийг нь бас хавсаргачихъя..