Monday 10 August 2009

Албани маягаар шарсан элэг (Arnavut ciğer)


Орц:

* 1 ш тугалын элэг
* тал стакан сүү
* 3 амны халбага гурил
* давс
* улаан чинжүү (red pepper flakes)
* ургамалын тос

Бэлтгэх нь:
  1. Элэгнийхээ гадуурх заарыг авч цэвэрлэнэ. Угаагаад, жижиглэн хэрчээд, сүүнд хийж 20 минут байлгана. Элэгээ шүүнэ.
  2. Гурил, давс, улаан перцээ холиж бэлтгэнэ. Элэгээ гурилны бэлдмэл өнхрүүлээд халааж бэлтгэсэн тосонд хийж шарна. Ингэж бэлтгэсэн элгээ шарсан төмс эсвэл сонгины салаттай сервислэнэ.

3 comments:

3apaa said...

Ах нь чихэртэй болчихсон. Чихэртэй хүмүүсийн идэж болох сайхан амттай хоолны цэс олж өгөөч.

3apaa said...

Сахар-Diabet шүү ккк...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Өө яасан балай юм бэ, амархан өвчин гэж юу байхав гэхдээ сахарын өвчин их балай өвчин байна лээ... сахарын өвчтэй хүмүүст зориулсан жор олж оруулахыг хичээе аа...