Wednesday 26 August 2009

Кимчи quesadilla


Орц: (1 ш quesadilla)

* 1 амттаны халбага гүнжидийн үрний тос (sesame oil)
* 1/4 стакан кимчи, шүүгээд, жжижиглэн хэрчсэн
* 2 ш тортилла (tortillas)
* 1 атга үрсэн бяслаг
* багахан масло

Бэлтгэх нь:
  1. Тосоо хайруулын тавганд хийн халаана.
  2. Кимчигээ нэмээд шаргалтаж эхэлтэл нь ойролцоогоор 10 орчим минут хуурна.
  3. Өөр нэгэн хайруулын тавганд маслоо хайлуулна. Нэг тортиллагаа хийгээд багахан халаагаад гаргана. Дараа нь үлдсэн тортиллагаа нэмээд дээрнь тал бяслагаа нэмнэ.
  4. Бясгалан дээрээ кимчигээ нэмээд эцэст ньүлдсэн бяслагаа тараан тавиад нөгөө тортиллагаараа бүх орцоо хучина.
  5. 2 талыг шаргалтаж, бяслагийг хайлтал шарна.
Зүүлт:

* Бэлэн болсон quesadilla-гаа гаргахын тулд томхон тавгийг хайруулын тавган дээрээ таглаа мэт байрлуулаад эргүүлэн гаргана.

2 comments:

бж said...

Ene yosoti dajgui sanagdlaa. Hiij uznee. Bur unshij baihad l araanii shuls asgarch baina. hehe.

Egchdee mail hayagaa yavuulchihaarai. Blogtoo urih gesen yum.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

ankhaagaas@gmail.com шүү, бяслаг, кимчи гэхээр надад содон санагдаад байгаан, та туршивал ийм тийм болсон гээд сэтгэгдэл үлдээгээрэй плийз :)