Saturday 1 August 2009

Цагаан буурцагны пилаки (Fasulye Pilaki)


Орц:

* 2 стакан цагаан буурцаг
* 3 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино, арилгаад жижиглэн хэрчинэ
* 1 ш улаан чинжүү
* 6 амны халбага чидун жимсний тос
* 5-6 хумс сармис
* 3 ш дунд зэргийн хэмжээтэй лууван
* 1 амны халбага улаан лоолийн паст эсвэл 3-4 ш томхон улаан лооль, жижиглэн хэрчсэн
* 1 ш ёотон
* тал лимоны шүүс
* 3 стакан халуун ус+ дэвтээх ус
* 1/4 амттаны халбага нунтаг улаан чинжүү
* давс

Бэлтгэх нь:
  1. Буурцгаа өмнөх шөнөдөө дэвтээж чадаагүй бол давстай усанд хийн хэд хэд буцалгаад, мөн усандаа 2-3 цаг хөөж булцайтал нь дэвтээнэ.
  2. Өөр нэгэн саванд чидун жимсний тосоо хийгээд жижиглэн хэрчсэн сонгиноо нэмнэ. Сонгиноо хэсэг хуураад жижиг жижиг шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн луувангаа нэмнэ. Үүний дараа жижиглэн хэрчсэн чинжүүгээ нэмээд сармис, давсаа нэмж амтлана. Саваа таглаад галаа зөөллөөд сонгиныг тунгалаг болтол хуурна.
  3. Сонгиныг болохоор улаан лоолийн пастаа (жижиглэн хэрчсэн улаан лоолио) нэмнэ. 1 орчим минутын дараа дэвтээж бэлтгэсэн буурцгаа шүүн нэмээд хутгаж нийцүүлнэ.
  4. Давс, ёотон, улаан перц, лимоны шүүс, усаа нэмээд таглан болтол нь (даралттай тогоонд 20-30 орчим минут, даралтгүй саванд буурцагны төрлөөс хамааран 2-3 цаг) зөөлөн гал дээр чанана. Ингэж болгосон буурцгыг халуун бүлээнээр нь талх, будаатай эсвэл хүйтнээр нь идэхэд тохиромжтой.

No comments: