Thursday 20 August 2009

Су бөрэк (Su böreği)


Орц :

* 6 ш нимгэн илдсэн гурил (нимгэн илдсэн гурил)
* 4 ш өндөг
* 2 стакан сүү
* 2 стакан ус
* 3 амны халбага масло
* 100 мл ургамалын тос

Шанзанд:

* Фета бяслаг
* бага зэрэг яншуй

Бэлтгэх нь:
  1. 3 амны халбага маслоо хайлуулна. 4 ш өндгөө нэг саванд хийж хутгана. Өндгөн дээрээ 2 стакан сүү, 2 стакан ус, ургамалын тос, хайлуулсан масло нэмнэ.
  2. Нэг илдүүр гурилаа тавцан дээрээ тавина. 2 илдүүр гурилаа томхон томхон хуваагаад/ураад өндөг, сүүний бэлдмэлдээ дүрээд листэн дээрээ тавина.
  3. Бяслагаа бяцлаад жижиглэн хэрчсэн яншуйтайгаа холиод дээгүүр нь тараана. Бага зэрэг соус асгана. Үлдсэн 3 гурилнаасаа нэгийг соусанд дүрээд листэн дээрээ давхарлан тавина. Дээгүүр нь шанзнаасаа мөн багаханг тарааж тавиад үлдсэн 2 гурилаа мөн соусанд дүрэн давхарлаж тавина. Үлдсэн соусаа хамгийнд сүүлд, дээр нь асгаад 30 минут орчим амраана.
  4. 10 орчим минутын өмнөөс 180 градуст халааж бэлтгэсэн зууханд хийгээд дээд талыг нь шаргалттал шарна.
Зүүлт

Хүсвэл дээрх шиг капкэкний хэв ашиглан нэг нэг порцоор хийж болно.

No comments: