Wednesday 5 August 2009

Сашими

Дээхнэ Луза нэгэн арлаар аялсан тэмдэглэл дээрээ загасны зах дээр авсан ийм нэгэн амьтаны зургийг тавиад ямар амьтан болохыг нь мэдэхгүй хэмээн бичсэн байсан. Тэр үедээ харчихаад бас гайхас хийгээд л өнгөрсөн юмдаг. Тэгсэн саяхан хааяа таарахлаараа үзчихдэг "Dirty Jobs" нэвтрүүлэг дээр гүийдак (gooey duck, geoduck гэх нь бий) хэмээх энэхүү амьтанд үржүүлдэг фарм дээр очиж байна. Сонирхоод үзлээ. Bүх насаа далайн ёроолын элсэнд булаастай амьдардаг энэхүү амьтан галуу, нугастай огт хамаагүй бөгөөд уул шугамандаа нэг төрлийн аврага, хясаа гэнэ. Галуу нэртэй энэхүү аврага хясааны махыг шараад, хайраад, хуураад бүр түүхийгээр нь хүртэл идэхэд амттай байдаг гэнэ шүү.




Орц:

* 250 гр гүийдакн ымах
* 1 амны халбага хуурай васаби (Wasabi), 1 амны халбага устай холиж паст болгосон
* 1 амны халбага цуу
* буцламгай халуун ус

Бэлтгэх нь:

1. Хясаагаа буцалж буй халуун усанд хийж 6 секундын турш (6 секунд шүү) таглаад буцалгана. Бэлэн болсон гүийдакаа шүүж аваад бөгсөн хэсэгт нь байгаа 2 хясаанаас нь (хясаа мах хоёрын завсраар нарийн жижиг хутга гүйлгээд зөөлөн татахад аяндаа гараад ирдэг аж) салгана. Үүний дараа их биенийх нь халисыг сугалж гаргаад, 2 хясаан дунд орших бөгсөн хэсгийг зүсч хаяна. Үлдсэн махаа нимгэлэн зүсээд (нимгэн байх тусмаа сайн юм байх) бага зэрэг цуутай холисон васабинд дүрэн иднэ.

1 comment:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Гүийдак гэдгийг нь олбол нэг идээд үзчих юмсан гэсэн нууцхан бодолтой :) Гүүгл ахаас холбоотой зураг хайгаад олсонгүй, өөр бусад сашимины зураг тавьчихлаа.