Wednesday 5 August 2009

Имам баяилди (İmam bayıldı)


Oрц: (2 порц)

* 1 ш хаш
* 2 ш сонгино
* 2 ш улаан лооль
* 2 ш ногоон чинжүү
* 2 ш халуун чинжүү
* ½ багц яншуй
* 6 хумс сармис
* 140 мл чидун жимсний тос


Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчнэ. Нэг саванд хийнэ.
  2. Ногоон мөн халуун чинжүүнийхээ үр, ишийг аваад жижиглэн хэрчинэ. Сонгино дээрээ нэмнэ.
  3. Улаан лоолио арилгаад жижиглэн хэрчээд шанзан дээрээ нэмнэ. (Лоолио буцалж буй халуун усанд хийгээд 10 орчим секунд байлгаад гаргахад хальс нь амархан арилдаг)
  4. Сармиснуудаа арилгаад жижиглэн хэрчээд шанзан дээрээ нэмнэ.
  5. Яншуйгаа жижиглэж хэрчээд талыг нь шанзандаа нэмнэ. Бүх орцоо нийцүүлэн хутгана.
  6. Хашаа уртааш нь зүсээд ханыг нь дагуулан 1 орчим см үлдээн зөөлөн эд үлдээн дотрох зөөлөн эдийг ухаж гаргана. Ухаж гаргасан зөөлөн эдээ жижиглэн хэрчээд шанзандаа нэмж нийцүүлнэ.
  7. Шанзтай саваа гал дээр тавиад тос, давсаа нэмж хутгана. Зөөлөн эдийг нь ухаж гарган завь хэлбэрт оруулсан хашаа хонхорыг нь дээш нь харуулан шанзан дээрээ байрлуулаад зөөлөн гал дээр тавиж таглан болгоно. Зөөлөрч болсон хашаа гаргаж ирээд шанзны илүүдэл тосноос шүүж аван дээгүүр нь тараан асгана. Шанзаа 2 хуваан 2 хашиндаа хийгээд үлдсэн яншуйгаараа чимэглээд сервислэнэ.

4 comments:

Tsatsral said...

Ene Imam bayildi mahgui baidag biluu? Karni yarik mahtai n yum baih daa?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тийм карниярик нь махтай... тэгж байгаа карниярикний жор бас оруулнаа... сүүлиийн үед цагаан хоол асуусанхүн олон байгаа болохоор имам баяилдиг эхлээд оруулчихлаа :) та яасан сайн мэддэг юм бэ?, энд байсан юм биш биз..

Tsatsral said...

Tiim ee, bi turked ih surguuli tugssun. Gehdee Imambayildi Karniyarik 2n uchriig oloogui l yavj baisiin baina :-)
hool hiihdee yer n l neg haihramjgui taldaa daa.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

зөв зөв..