Monday 17 August 2009

Гахайн махан царцаамаг (HEAD CHEESE)



Орц:

* 1 ш том, гахайн толгой
* 4 ш шийр
* 2 амны халбага давс
* 1/4 амттаны халбага улаан перц
* 1 амттаны халбага хар перц
* 2 ш сонгино
* 1 багц celery
* 1 стакан цагаан цуу (vinegar)
* 2 ш лаврын навч

Бэлтгэх нь:
  1. Гахайн толгойгоо чих, тархи, нүд зэргийг нь авч цэвэрлэнэ.
  2. Цэвэрлэж бэлтгэсэн тойгойгоо хөрөө, сүх ашиглан 4 хэсэг болгож хуваагаад, шийр чихний хамтаар томхон саванд хийн дөнгөж давтал нь ус хийн, цагаан цуунаас бусад бүх амтлагчаараа амтлаад, зөөлөртөл нь ойролцоогоор 2-3 цаг буцалгана.
  3. Ялз чанасан толгойноосоо ясаа салгаж хаяад (лаврын навчыг бас авч хаяна), махнуудыг жижиглэн хэрчиж хэвлэх савандаа хийнэ. Ширгэж багассан шөлөө шүүгээд, цагаан цуутайгаа холиод жижиглэн хэрчсэн махан дээрээ нэмээд хөргөөд, зүсээд, сервислэнэ.
Зүүлт

* Европоос гаралтай энэхүү зуушийг заавал гахай гэлгүй үхэр, хонины толгой шийрээр, өнөө үед бүр тахианы махаар хийх нь бий гэнэ.

Эх сурвалж
Head cheese

3 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Намайг бага байхад манай ээж үхрийн толгой шийрээр нэг хийж байсан юм. Бүх орцоо тогоондоо хийгээд, зөөлөн гал дээр тавиад, өвөөгийндөө оччихоод ирэхэд дөнгөж болсон байсан санагдаж байна. Ийм дурсамжтай болохоор "бүтэхгүй" хоол юм шиг санагдаад байдгийн :) Гэхдээ нэг туршиж үзнээ, гоё амттай шүү тээ..
Стужен гээд байдаг байсан, тэгсэн сая ингэж гүүглдээд олдоггүй, Оросоор яг юу гэдэг юм бол, мэдэх хүн байна уу..

Anonymous said...

оросоор студень эсвэл холодец гэдэг.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@ Anonymous Тийм л дээ нээрээ студень гэдэг шүү дээ