Орц:
Бөөрөнхий мах:
* 1 зүсэм талх
* 1/8 стакан сүү
* 250 гр үхрийн машиндсан мах
* 250 гр гахайн машиндсан мах
* 1/8 стакан хэрчсэн сонгино
* 1/8 стакан хутган нийцүүлсэн өндөг (нэг өндгийг хутгаж нийцүүлээд дээрх хэмжээтэйг хэмжиж хэрэглэнэ.)
* 1/8 амттаны халбага allspice
* 1/8 амттаны халбага nutmeg
* 1/8 амттаны халбага хар перц
* 1/2 амттаны халбага давс
* 1 амны халбага масло
* 1 амны халбага ургамалын тос
Соус:
* 1 амны халбага гурил
* 400 мл үхрийн тунгалаг шөл
* 1 1/2 амттаны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 1/8 стакан цөцгий
* 1/4 амттаны халбага перц
* 1/4 амттаны халбага давс
Бэлтгэх нь:
- Талхны захыг зүсч хаяад, зөөлөн хэсгийг жижиглэн хуваан томхон саванд хийж бэлтгэсэн сүүндээ хийж дэвтээнэ.
- Үхрийн, гахайн мах, сонгино, өндөг, амтлагчуудаа нэмж нийцүүлэн базна. Бүх орцоо нийцүүлсэний эцэст гараа хүйтэн усаар норгоод махнаасаа бага зэргийг тасдан авч бөөрөнхийлнө. Бөөрөнхийлсөн мах маань 2.5 см кувд багтахуйц хэмжээтэй байна.
- Томхон хайруулын тавганд тал масло, тал ургамалын тосоо нэмээд халаана. Халааж бэлтгэсэн хайруулын тавгандаа багтахуйцаар 5-7 минут шарж болгоно. Хэд хэд хуваан бүгдийг шарна. Хэрэгтэй гэж үзвэл тос, маслоо нэмнэ.
- Бүх махаа шарж дуусаад мах шарсан хайруулын тавгандаа (тосыг асгалгүйгээр) соусны гурилаа нэмнэ. Галаа зөөллөн гурилаа шаргалттал нь хуурна. Үхрийн тунгалаг шөлөө нэмээд хутгаж нийцүүлэн өтгөртөл нь буцалгана.
- Соусан дээрээ цөцгийгөө нэмээд давс перцээр амтлан халаана.
- Болгоод таваглаж бэлтгэсэн бөөрөнхий махан дээрээ тараан асгаад сервислэнэ.
3 comments:
o yaamar goy yum bee
hehehe minii durtai swed hool bna shd :) yag urd oroi ene hooliig hiisen yum.
Sam гоё харагдаж байгаа биз хэ хэ
Номио эгчээ таны шинэ жилийн бичлэгээс энэ хоолны талаар уншаад тэгээд оруулсан ш тээ :)
Post a Comment