Цагаан сар болж байгааг тохиолдуулаад өнгөрсөн жил мэдээлэл.мн-с олж тавьсан ул боовны жороо дахиад оруулчихлаа. Хийхэд гайгүй хялбар харагдаж байна. Гадаадад суудаг, ул боовонд дуртай хэн бүхэн туршаад үзнэ биз. Бүгдээрээ сайхан шинэлээрэй.
Орц:
* 1.2 литр буцалсан давстай ус
* 250 гр шар тос
* 250 гр элсэн чихэр
* 2.5кг гурил.
Бэлтгэх нь:
- 1.2 литр буцалсан давстай усанд 250 гр шар тос, 250 гр элсэн чихэр, 2.5кг гурил дарааллын дагуу орцуудаа нэмээд гурилаа зуурч, хэсэг амраана.
- Зуурмаг маань зүсэж үзэхэд цэврүүгүй байх хэрэгтэй. Тиймээс махны машинаар 2-3 дахин машиндвал сайн эвлэрнэ.
- Машиндаж эвлүүлсэн зуурмагнаасаа хэвэндээ тааруулж тасдаж аваад гараараа жигд даран нимгэлэн хэвлэж тостой цаас дэвссэн тавцан дээр тавиад 200-220 хэмд халаасанд зууханд хийн 20-25 минут жигнэнэ. Боовны хэв жижиг байх тусмаа сайн.
- Шарах шүүгээнээс гаргаад буцламгай тосонд хийж шаргалтуулаад шүүж авна.
No comments:
Post a Comment