Орц:
* 700 гр Engraulis encrasicholus (хар тэнгис, газрын дундад тэнгэс, Баруун Европын эрэг орчимоос агнагддаг 10-12 см урттай, жижиг загас)
* 1 багц яншуй
* 500 гр сонгино
* 600 гр улаан лооль
* 100 мл чидун жимсний тос
* давс
* хар перц
* 8-10 ш лаврын навч
* тал лимон
Бэлтгэх нь:
- Томхон таглаатай хайруулын тавганд тосоо хийнэ. Дээрээс нь арилгаад зузаахан цагиргалан хэрчсэн сонгиноо нэг давхрага болгон өрнө.
- Угаагааад ишийг нь зүсч авсан яншуйнуудаа хэрчиж сонгино дээрээ нэг давхрага явна. Угаагаад зузаахан цагирга болгож хэрчсэн улаан лоолио нэг давхрага өрнө.
- Угаагаад толгой, сүүлийг нь авч бэлтгэсэн загасаа халисыг дээш нь харуулан нэг эгнээ, зай үлдээлгүйгээд өрөөд давс, хар перц цацаж амтлана. Амталсан загасан дээрээ лаврын навчаа 2-3 ш зэрэгцүүлэн тавиад дээрээс нь зүззэн лимоноо тавина. Лимон загасанд хүрэхгүй байх ёстой.
- Ингэж бэлтгэсэн хайруулын тавгаа зөөлөн гал дээр тавиад 15 орчим минут битүү жигнэнэ. Жигнэж бэлэн болгосон загасаа таваглаад шүүснээс нь дээр нь асгаад хэдэн зүсэм эрдэнэшишийн талхтай сервислэнэ.
1 comment:
Толгой сүүлнээс нь гадна чадвал ясыг нь авчихвал дээр юм шиг санагдсан шүү.. Туркууд бол ясыг нь тоохгүй идчихдэг л юм.
Post a Comment