Saturday, 7 February 2009

Нимбэгний гулдмай (Lemon bars)


Орц: (5 см куб 16 ш гулдмай)

сууринд:

* 115 гр масло, өрөөний темпратурт
* 1/4 стакан нунтаг сахар
* 1 стакан гурил
* 1/8 амттаны халбага (teaspoon) давс

шанзанд:

* 1 стакан нунтаг цагаан сахар
* 2 ш том өндөг
* 1/3 стакан (80 мл) лимоны шүүс
* 1 амны халбага лимоны үрсэн хальс (lemon zest)
* 2 амны халбага гурил

дээр нь:

* нунтаг сахар
* үрсэн лимоны хальс

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 20x20 см харьцааатай хэвийг маслодож бэлтгэнэ.
  2. Томхон саванд масло, сахараа холиод сайтар хутгаж нийцүүлнэ. Гурил, давсаа нэмээд зуурмаг бэлтгэнэ. Тослож бэлтгэсэн хэвэндээ жигд тараан хийгээд 175 градуст халаасан зууханд хийн 20 орчим минут жигнэнэ.
  3. Холигчныхоо саванд өндөг, сахараа холин хөөсөртөл нь хутгана. Нимбэгний шүүс, лимоны үрсэн халисаа (зөвхан шарыг) нэмээд нийцүүлэн хутгана. ГУрилаа нэмж нийцүүлээд жигнэж бэлтгэсэн сууриндаа цутган жигд тараагаад халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь 20 орчим минут жигнэнэ.
  4. Бэлэн болсон амттан дээрээ нунтаг сахар шигшээд, дөрвөлжилөн хэрчээд тус бүрийг бага зэрэг лимоны үрсэн хальсаар чимэглээд сервислэнэ.
Зүүлт

* Хийсэн өдөртөө идвэл илүү амттай байдаг. Үлдвэл агаар орхооргүйгээр таглаад хөргөгчинд хийж 1-2 өдөр хадгална.
* Нимбэгний үрсэн хальс (zest) бэлтгэхдээ угаагаад таллахаасаа өмнө үрүүлээр гадраганы шар халисыг авч бэлтгэнэ.
* 16-с олон хэрэгтэй бол 5x5-н гулдмайнуудаа гурвалжилан хувааж болно.

Эх сурвалж

No comments: