Thursday, 5 February 2009

Маслотой жигнэмэг (French Butter Cookies/Les Punitions )



Орц: (ойролцоогоор 50 жигнэмэг)

* 140 гр масло, өрөөний темпратурт
* 1/2 стакан (125 гр) сахар
* 1 ш том өндөг, өрөөний темпратурт
* 2 стакан гурил

Бэлтгэх нь:
  1. Масло нэг саванд хийгээд сайтар зөөлөртөл нь хутгана. Сахараа нэмээд нийцүүлэн 7-8 минут хутгана. Өндгөө нэмээд нийцүүлэн хутгаад гурилаа нэмж 10-15 удаа 1 орчим секунд хугацаатай хутгаж бантангийн гурил аятай зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа нухаж нийцүүлээд 2 тэнцүү хуваагаад гялгар уутанд хийн (ороон) хөргөгчинд хийн 4 орчим цаг амраана.
  2. 4 цагийн дараа зуурмагаа гаргаж ирээд бага зэрэг гурил ца аж бэлтгэсэн тавцан дээр 4-7 орчим мм зузаантай илдэж хүссэн дүрсээ ашиглан хэвлэнэ. Хүлээх цаг байхгүй бол бага зэрэг гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр шууд илдээд хэвлэж болно, хөргөгчинд хийлгүй хэвлэх аваас зуурмаг маань жоохон наалдамхай байна.
  3. Хэвлэж бэлтгэсэн жигнэмэгээ тостой цаас дэвсэж бэлтгэсэн 2 ш тавцан дээр өрөөд 180 градуст халаасан зуухандаа хийн шаргалтаж, болтол нь 8-10 минут жигнэнэ.

2 comments:

Улаан said...

eniig hiij uzlee goy bolson, daraa n choko nemeed hiij uzey gej bodloo

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Какао нэмэхлээр какао маань хуурай орц тул жаахан шингэний дутагдал болж магад, өөрөө тэгээд орцоороо тоглоод элдэв юм нэмж хасаад туршаад байгаарай Сэм-аа.. Туршсан жорууддаа сээгий үлдээдэгт талархдаг шүү, нэг ч гэсэн хүн миний жоруудаас туршдаг юм байна гэж бодохоор сэтгэл өег байдаг шүү :)