Гайхалтай хос
Орц:
* 2 стакан гурил
* 2 стакан сахар
* 3/4 cтакан какао (unsweetened cocoa powder)
* 2 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 2 ш өндөг
* 1 стакан хатуухан найруулсан кофе
* 1 стакан сүү
* 1/2 стакан ургамалын тос
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 шил (300 мл ) maraschino черри
* 2 стакан шоколад (miniature semisweet chocolate chips)
Кремэнд;
* 1/2 стакан зөөлрүүлсэн масло
* 4 стакан нунтаг сахар (confectioners' sugar)
* 1/2 амттаны халбага давс
* 2 амны халбага ваниллины охь
* 4 амны халбага сахар
Юу уух вэ?
Вино
халуун кофе
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халаана. 23x33см харьцаатай хэв тослоод гурилдаж бэлтгэнэ.
- Томхон саванд гурил, какао, сахар, хөөлгөгч нунтаг, сода, давcаа холиж нийцүүлнэ.
- Өндөг, сүү, кофе, ваниллины охь, тосоо нэмээд нийцүүлэн хутгана.
- Гуриланд өнхрүүлсэн черри болон шоколадаа нэмээд тослож бэлтгэсэн хэвэндээ цутгана.
- 175 градуст халааж бэлтгэсэн зуухандаа хийн кексээ болтол нь ойролцоогоор 35 минут жигнэнэ.
- Tомхон саванд масло, сахар, давс, ваниллины охио холиж нийцүүлнэ. Сүүгээ нэг нэг амны халбагаар нэмээд, нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Kрем кекс 2 маань бэлэн боллоо, хүссэн янзаараа чимэглээд хөргөгчинд хийж хамгийн багадаа 30 минут амраагаад, зүсээд, таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment