Tuesday, 3 February 2009

Лийртэй тарт



Орц:

* 3 ш дунд зэргийн хэмжээтэй лийр
* 1 ш лимон (нимбэг)
* 4 стакан ус (хүсвэл)
* 1 1/4 стакан сахар (хүсвэл)

* 6 амны халбага масло, өрөөний темпратурт
* 2/3 стакан сахар
* 3/4 стакан халислаж нунтагласан алмонд
* 2 амттаны халбага (teaspoons) гурил
* 1 амттаны халбага эрдэнэшишийн цардуул
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь

* нунтаг сахар эсвэл 1/4 стакан чангаанзны чанамал
* тал амттаны халбага ус

* 1 1/2 стакан гурил
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 амттаны халбага сахар
* 125 гр масло, 10-20 минут хөлдөөгчинд байлгасан
* 1 ш том өндөгний шар

Бэлтгэх нь:
  1. Гурил, сахар, давсаа нэг саванд хийн холино. Жижиглэн хэрчсэн масло бага багаар нэмж гурван хуруугаараа имрэн нийцүүлнэ. Бүх маслоо нэмсэний дараа өндөгөө шар цагаан маягаар хоёр хуваан нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн зуурмаг бэлтгэнэ.
  2. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэнд жигд тараан хийж дарж өгнө. Эсвэл гялгар уутанд ороон 2 цаг орчим хөргөчинд хийн амраагаад 2 цагийн дараа амрааж бэлтгэсэн гурилаа тостой цаас эсвэл гялгар уутны завсар тавин илдэж болно. Хэвэндээ дарж эсвэл илдэж байрлуулсан тартны сууриа жигнэхээсээ өмнө хамгийн багадаа 30 минут хөргөгчинд хийн амраана.
  3. Зуухаа 190 градуст халаана. Мөнгөн цаасны гялгар талыг маслодоод маслодсан талаа хэвлэж бэлтгэсэн суурин (гурил) дээрээ наагаад халааж бэлтгэсэн зуухандаа хийн 25 орчим минут жигнэнэ. 25 минутын эцэст мөнгөн цаасыг аваад зуухандаа 3-5 минут жигнэнэ. Жигнэж бэлтэгсэн сууриа хэвэнд нь хадгална.
  4. Лийрээ арилгаад хоёр хуваанд үрийг нь ухаж аваад хүсвэл 1 ш лимоны шүүс, 4 стакан ус, 1 1/4 стакан сахарны уусмалд лийрийг зөөлөртөл чанана.
  5. масло, сахараа саванд хийгээд сахарыг уустал хутгана. Нунтаглаж бэлтгэсэн алмондоо нэмээд гурил, эрдэнэшишийн цардуулаа нэмнэ. Эцэст нь өндгөө нэмээд нийцүүлэн хутгаад ваниллины охиороо амтлана. Ингэж бэлтгэсэн алмондны кремээ шууд эсвэл 2 цаг орчим хөргөчинд байлгаад хэрэглэж болно.
  6. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. Лийрээ арилгаад хоёр хуваан (чанаж бэлтгээгүй бол) үрийг нь ухаж аваад зөөлөн эдийг (арилгаж бэлтгэсэн жимс) дотор гадаргүй нимбэгний шүүсээр үрнэ. Хэсэг байлгаад салфеткаар арчиж хатаана. Сахарын уусмалд чанаж бэлгэсэн бол мөн салфеткаар арчиж хатаана. Арчиж хатаасан лийрээ нимгэн нимгэн зүсч бэлтгэнэ.
  7. Жигнэж бэлтгэсэн сууриндаа алмондны кремээ хийгээд жигд тараана. Нимгэлэн хэрчсэн лийрээ модон хутгуурын тусламжтайгаар кремэн дээрээ бүдүүн талыг гадагш харуулан нарны цацраг аятай тавина.
  8. Халааж бэлтгэсэн зуухандаа хийн кремийг хөөж борлотол 50-60 минут жигнээд гаргаж хөргөөд (өрөөний темпратурт) хэвнээс нь гаргана.
  9. Сервислэхээсээ өмнө хүсвэл нунтаг сахар цацан хүсвэл чангаанзны чанамалыг усны хамтаар бага зэрэг халааж байгаад багсны тусламжтайгаар тартаа өнгөлөөд хэрчиж сервислэнэ.
Зүүлт

* Лийрны оронд чангаанз (apricot), алим, тоор (peach) зэрэг жимсээр бэлтгэж болно.

No comments: