Thursday 5 March 2009

Biscuit/ Scone



Орц:

* 2 1/2 (2.5) стакан гурил
* 2 1/2 (2.5) амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 (0.5) амттаны халбага давс (kosher salt)
* 1 амны халбага нунтаг цагаан сахар (хүсвэл)
* 113 гр хүйтэн, жижиглэн хэрчсэн масло
* 3/4 стакан сүү
* 1 ш том өндөг зөөлөн хутгаж нийцүүлсэн

Дээр нь:

* 1 том өндөг
* 1 амны халбага сүү

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 205 градуст халааж бэлтгэнэ. Нэг тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Томхон саванд гурил, хөөлгөгч нунтаг, давс, сахараа шигшиж бэлтгэнэ. Жижиглэн хэрчсэн маслоо нэмээд гурван хуруугаараа бантагнаж бантангийн гурил аятай болгоно. Ингэж бэлтгэсэн гурилаа багахан хуурай гурил цацсан тавцан дээр асгааж нухаж нийцүүлэн зуурмаг бэлтгэнэ.
  3. Зуурмагаа 1.25 см зузаантай илдэж бэлтгэнэ. Бөөрөнхий хэвээр хэвлэнэ.
  4. Сүүгээ, өндөгтэйгээ холиод biscuit бүрийг басгний тусламжтайгаар өндөгний бэлдмэлээр будаад 205 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн болж шаргалттал нь 10-15 минут шарна. Халуун бүлээнэр нь маслотой сервислэнэ. Эсвэл Англичууд шиг голоор нь зүсээд жимсний чанамал түрхэн сервислэнэ. Англичууд үүнийг Scone гэнэ.
Эх сурвалж

2 comments:

Anonymous said...

21/2 стакан гурил гэсэн байх юм. Хэмжээг нь би ойлгодоггүй ээ.Грамм ч юмуу эсхүл өөр хэмжүүрээр яаж хэмжихийг хэлээч

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

1 cup (стакан) 237 мл байдаг. ! стаканд ойролцоогоор 112 гр гурил багтдаг бөгөөд 2.5 (2 1/2) стакан ойролцоогоор 280 гр гурил болж байна.