Орц:
* 10 ш пагдгар хулуу (ball zucchini)
* 2 ш улаан лооль
Шанзанд:
* тал стакан будаа
* 2 ш том сонгино
* тал багц яншуй
* 2 амттаны халбага минт
* 1 амттаны хабага хар перц
* 1 амттаны халбага давс
* 50 мл чидун жимсний тос
* 1 амны халбага улаан лоолийн паст
* 150-200 гр татсан мах
Соусанд:
* Тал амны халбага паст
* ус
Бэлтгэх нь:
- Будаагаа угаагаад, сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Яншуйгаа мөн жижиглэн хэрчинэ. Шанзны бүх орцоо холиод сайтар нийцүүлнэ.
- Хулуугаа угаагаад иш хэсгийг тайрч авна. Халисыг алаглуулан аригана эсвэл лимоны зестэр (zester) ашиглан алаглуулна. Цайны/амттаны халбага ашиглан дотрох зөөлөн эдийг ухаж авна. Ухсан нүх рүүгээ давс цацна.
- Шанзаа хагас см үлдээн ухсан хулуунуудаа дүүргэнэ.
- Дүүргэлгүй үлдээсэн зайгаа нэг зүсэм улаан лоолиор битүүлээд хулууныхаа зүссэн иш хэсгийг малгай болгон өмсүүлээд хооронд нь зай үлдээлгүйгээр өрөхөд багтахуйц саванд босоогоор нь өрж хийнэ.
- Тал амны халбага пастаа тал стакан орчим буцламгай халуун усаар шингэлнэ. Пастны уусмалаа савандаа хийгээд 2 хуруу хэртэй соус болтол ус буцалсан ус нэмж гүйцээнэ. Хүсвэл маш бага давсаар амтлана. Ширүүн гал дээр буцалгаад галаа багасган болтол нь чанана. Бэлэн болсон хулуугаа таваглаад тарагтай (сармистай эсвэл сармисгүй тараг) сервислэнэ.
1-2 хумс сармисийн бяцлаад тал стакан тарагтай холино. Сармистай тараг маань бэлэн боллоо. Ингэж бэлтгэсэн таргийг чанаж бэлтгэсэн гоймонтой холиж идэхэд бас гоё байдаг.
No comments:
Post a Comment