Monday, 2 March 2009

Байцааны гратин (Savoy Cabbage Gratin)



Орц: 4-6 порц

* 3 амны халбага масло
* 700 орчим гр жинтэй байцаа Savoy cabbage, 4 хуваагаад голын хатуу хэсгийг авч 1 см орчим зузаантай хэрчсэн
* 1 багц ногоон сонгино, 1 см урттай хэрчсэн
* давс (Kosher salt)
* 1 ¾ стакан тахианы эсвэл ногооны тунгалаг шөл
* 85 гр Saint-Marcellin бяслаг эсвэл тэнцүү хэмжээний triple-cream cheese (Delice de Bourgogne, Pierre Robert эсвэл Brillat-Savarin)

Бэлтгэх нь:
  1. Зуухныхаа голд тавцан байрлуулна. Зуухаа 175 градуст халаана. 25х35 харыцаатай хэв маслодож бэлтгэнэ.
  2. 3 амны халбага маслоо томхон хайруулын тавганад хийж хайлуулна. Баьцаагаа, ногоон сонгиноо нэмээд борлож эхэлтэл нь ойролцоогоор 10-аад минут хуураад тунгалаг шөлөө нэмнэ. Ойролцоогоор 2 минут орчим хутгаж буцалгана.
  3. Байцааны бэлдмэлээ шүүсийн хамтаар тослож бэлтгэсэн хэвэндээ хийнэ. Мөнгөн цаасаар бүтээгээд 45 минут орчим жигнэнэ. 45 минутын эцэст мөнгөн цаасаа аваад ихэнх шингэнийг ширгэтэл 20 орчим минут дахин жигнэнэ. Бяслагаа хуваан байцааныхаа дээгүүр тарааж тавиад зуухныхаа 190 градуст халаагаад бяийг хайлж зөөлөн борлотол дахин 10 орчим минут жигнэнэ. Ингэж бэлтгэсэн гратинаа халуун эсвэл бүлээнээр нь сервислэнэ. Ихэнх махан төрлийн хоол, өндөг, талхтай цохицоно.
Эх сурвалж

2 comments:

Anonymous said...

Сайн байна уу? Блогоор маань зочилсонд баярлалаа. Хоол унд хийж турших хоббитой би. Блогийг чинь өөрийнхөө холбоосонд нэмлээ.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Сайн уу? Намара. блог чины их таалагдсан, эхнээс нь авхуулаад бүгдийг нь уншиж байгаа. Блог холбоосондоо нэмнсэнд талархлаа. Би өөрий чинь "дагаж" байгаа, болно биз дээ :)