Monday, 9 March 2009

Үзэмтэй ороомог (Chelsea bun)



Орц: (Зөндөө их порц :))

* 1 стакан халуун бүлээн ус
* 1 амттаны халбага сахар
* 5 амттаны халбага хөөлгөгч (дрожж)
* 3 стакан бүлээн сүү
* 3/4 стакан масло
* 1 амны халбага давс
* 3/4 стакан сахар
* 6 ш өндөг
* 9 стакан гурил
* 4 стакан бор сахар
* 2.5 стакан үзэм
* 4 амны халбага синнамон
* 3/4 стакан масло (хайлуулсан)

Бэлтгэх нь:
  1. 1 стакан бүлээн усандаа 1 амттаны халбага сахараа 5 амттаны халбага дрожжны жамтаар нэмнэ. 10 орчим минут дулаан газар байлгаж исгэнэ.
  2. 3 стакан сүүгээ халаагаад 3/4 стакан масло, 3/4 стакан стакан сахар, 1 амны халбага давсаа нэмж уусгана.
  3. Томхон саванд 6 өндөг хагалж хийгээд зөөлөн хутгана. Исгэж бэлтгэсэн хөөлгөгч болон сүүний бэлдмэлээ нэмнэ. 4 стакан гурилаа нэмээд зуурч нялцхай зуурмаг болгоод бүтээн 15 орчим минут амраана (хөөлгөнө).
  4. Томхон аяганд 4 стакан бор сахар, үзэм, синнамоноо холино. 4 ш 23x23 см хэв тослож гурилдаж бэлтгэнэ. Хэвний ёроолд үзэм, сахарны бэлдмэлэсээ мөн хүсвэл бага зэрэг пикан цацаж бэлтгэнэ.
  5. Зуурмаг дээрээ үлдсэн 5 стакан гурилаа нэмээд зуурна. Хэрэгтэй гэж үзвэл нэг орчим стакан гурил нэмж болно. Бэлэн болсон зуурмагаа дахин 20 минут хөөлгөнө.
  6. Хөөж бэлэн болсон гурилаа 4 тэнцүү хуваагаад хуурай гурил цацаж бэлтгэсэн торгомсог алчуур дээр тавин 1 см орчим зузаантай илдэнэ. Илдэж бэлтгэсэн гурилныхаа нэг талыг багсны тусламжтайгаар хайлуулсан маслодоод 4 тэнцүү хуваасан үзэм сахарны бэлдмэлийнхээ нэг хэсгийг тараан цацаад, суши (кимбаб) ороож буй мэт алчурныхаа тусламжтайгаар орооно.
  7. Ороосон гурилаа кимбаб хэрчиж буй мэт хэрчээд (хэвээ харж байгаад хэдэн зүсэм багтахаар байна төд болгож хуваана :)) тослож бэлтгэсэн хэвэндээ зайгүйгээр нэг эгнээ өрнө. Үлдсэн гурван хэсэг гурилыг мөн байдлаар илдээд, маслодоод, хувааж бэлтгэсэн сахар үзэмны бэлдмэлээ цацаад, ороогоод, зүсээд, хэвэнд нь байрлуулна. Хэвэндээ дахин 20 орчим минут хөөлгөөд 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь 30 орчим минут жигнээд, гаргаад, хөргөөд, амтархан иднэ.

Зүүлт

* Энэхүү үзэмтэй булочкаг 18 дуугаар зууны үед Английн Челсийд нэгэн талхны цех "нээсэн" тул Челсий бан гэдэг ажээ.

No comments: