Wednesday, 4 March 2009

Яргай загасны махан шорлог



Орц: (6 порц)

* 1 кг яргай загaсны цул мах, арисийг нь авч цэвэрлэсэн
* 8-10 ш бүдүүхэн ногоон сонгино
* 24 зүсэм нимбэгний конфит (жор нь доор байгаа)
* 50 навч (шинэхэн) tarragon

Амтлахад:

* ½ ш нимбэгний шүүс
* 20 гр ногоон tarragon
* 6 ш лаврын навч
* давс
* хар перц
* 100 мл оливийн тос

Бэлтгэх нь:
  1. Загасны цул махаа том том куб болгон хэрчинэ. Кубууд аль болох жигд байвал сайн. Нэг шорд 5 куб загасны мах, нэг порцонд 2 шорлог гэж тооцоолоод нийт 60 хуваана, загасны цул махаа.
  2. Амтагч орцуудыг холиод хутгаж нийцүүлнэ. Хувааж бэлтгэсэн загасныхаа махыг нэмээд сайтар хутгаж нийцүүлээд, таглаад, хөргөгчинд хийж 15-30 минут байлгана. Ногоон сонгины цагаан хэсгийн 2 хуруу зузаантай хэрчээд загас амталж буй соусандаа нэмнэ.
  3. Шороо бэлтгээд нэг загас + нэг tarragon + нэг сонгино + дахиад нэг загас + нэг tarragon + нэг загас + нэг нимбэгний конфит + дахиад нэг загас + нэг tarragon + нэг ногоон сонгино + нэг салмон (загас) + нэг tarragon + нэг нимбэгний конфит маягаар шорлоно.
  4. Бүх шороо бэлтгэсэний дараа тослоогүй ил галын хэрээсэн төмөр дээр эсвэл 200 градуст халаасан зуухны доороосоо 2 дугаар давхарт байрлуулаад болтол нь шарна. Төмсний нухаш, салса соустай сервислэнэ.
Лимон конфит

Орц:

* 2 ш томхон нимбэг
* 100 гр сахар
* 300 мл ус

Бэлтгэх нь:
  1. Нимбэгнүүдээ иртэй хутгаар нимгэлэн хэрчинэ. Үрүүдийг гаргаж хаяна.
  2. Сахар усыг зузаан ултай саванд хийн халаана. Буцлангуут галыг багасгаад 3 орчим минут дахин буцалгана.
  3. Лимоны зүсмүүдээ нэмээд 8-10 минут буцалгана. Гал дээрээс аваад хөргөөд ариутгаж бэлтгэсэн шилэн шүүсний хамтаар хийнэ. Хөргөгчинд 1 сар хадгалахад амт чанараа алдахгүй.

No comments: