Орц:
Сууринд:
* 175 гр гурил
* давс
* 75 гр масло
* бага зэрэг хүйтэн ус
Шанзанд:
* 250 гр Англи Чеддар бяслаг (English cheddar), үрсэн
* 200 гр гахайн утсан мах (bacon), жижиглэн хэрчсэн
* 5 ш өндөг
* 100 мл сүү
* 200 мл крем (heavy, double cream)
* давс
* хар перц
* 2 мөчир ганга
* 4 зүсэм улаан лооль (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Гурилаа чимх давстай холиж шигшээд жижиглэн хэрчсэн маслоо нэмж бантагнана. Гурил, масло маань нийцэнгүүт бага багаар хүйтэн (1 амны халбага) ус нэмж зуурмаг болгоно. Бэлэн болсон зуурмагаа 30 орчим минут хөргөгчинд хийн амраана.
- Гурилаа илдээд маслодож бэлтгэсэн 22 см хэвэнд байрлуулна. Хөргөгчинд хийн дахин хэсэг байлгана.
- Зуухаа 190 градуст халааж бэлтгэнэ.
- Гурилаа тостой цаасаар хучаад дээрээс нь (хонхорхой руу) буурцаг нэмээд (хүндрүүлэх зорилгоор) халааж бэлтгэсэн зуухандаа хийн 20 орчим минут жигнэнэ.
- Зуухаа 160 градуст тохируулна.
- Бяслагаа суурины хамгийн доод хэсэгт тараан цацна. Жижиглэн хэрчээд бага зэрэг хуурч борлуулсан гахайн махаа бяслаган дээрээ тараан цацна. Хэрэглэх бол улаан лоолио тараан тавина. Өндгөө сүү, кремтэйгээ холин нийцүүлнэ. Давс, перцээр амтлаад бяслаг, гахайн махан дээрээ нэмнэ. Мөчирччс нь салгаж бэлтгэсэн гангаа тараан цацаад халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь ойролцоогоор 30-40 минут жигнэнэ.
- Шарж бэлэн болгосон кишээ зуухнаасаа гаргаад 10-15 минут хөвөнд нь хөргөөд зүсч халуун бүлээнээр нь сервислэнэ.
No comments:
Post a Comment