Friday 13 March 2009

Цуйван



Орц: (4 порц)

* 2 ш лууван
* 2 ш сонгино
* 2-3 хумс сармис
* 200 гр байцаа
* 300 гр мах
* том, жижигээсээ хамаараад 2-3 илдүүр гурил, плиткан дээрээ хайрч бэлтгэсэн
* давс
* ус
* 50-75 мл тос, махныхаа өөхнөөс шалтгаалан тосоо тааруулна

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад нарийхан нарийхан хэрчинэ. Луувангаа мөн арилгаад, угаагаад, нарийхан урт савхлан хэрчинэ. Байцаа, махаа мөн адил нарийхан нарийхан хэрчинэ.
  2. Гурилаа нимгэлэн илдээд плиткан дээрээ (манайх хийн плиткатай болохоор би наалддаггүй томхон сав тавиж байгаад тосгүй хийлгүйгээр гурилаа хайрчихдаг юм) тавиж хайрна.
  3. Тосоо хийж халаана. Дээрээс нь сонгиноосоо нэмээд (талыг нь хоолоо гаргахдаа хийхээр хадгална.) хэсэг хуурч байгаад луувангаа нэмнэ. Тос нь шаргалтаад ирэхлээр махаа нэмж борлуулна. Давсаа нэмж амтлаад байцаагаа нэмнэ. Хэсэг хуураад усаа нэмээд хайраад хэрчиж бэлтгэсэн гурилаа нэмнэ. Таглаад ширүүн гал дээр 3 орчим минут буцалгаад галаа зөөллөөнө. 10 орчим минутын дараа галаа унтраагаад үлдсэн сонгино, жижиглэн хэрчсэн сармисаа нэмнэ. 2-3 минутын дараа таглааг нь аваад хэрэгтэй гэж үзвэл бага зэрэг тос хийгээд, сэрээгээр гурилаа салган холиод, таваглаад сервислэнэ.
Зүүлт

* Цуйванг тахиа, гахай, үхэр, хонь гээд бүх төрлийн махаар хийхэд тохиромжтой.

9 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Бас л манай аавын гарын хоол байгаа юм. Гурилаа хайрахаар жигнэсэний дараа нэг нэгээрээ салаад гоё болдог юм :)

бж said...

Хүүе, юу харчихваа. Ямар гоё юм бэ, ойрдоо хийж идээгүй хоол байх чинь вэ. Өнөөдөр хийсээн!!! Яг одоо гурилаа зуурлаа. Гоё хоол сануулсан Заяадаа баярлалаа. Чиний жороор хийж үзье байз. Гурилаа хайрч байгаад хийх гоё байдаг юмаа. Гэхдээ би буузны жигнүүрэнд жигнэсэн гуриланд илүү дуртай.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тэгэээй хөө, дээрх аргаар хийгээд үзээрэй. Би тусад нь жигнүүрт жигнэсэнээс илүү хайрч дээр нь жигнэсэн гурилтай цуйванд дуртай. Тусад нь жигнэхээр амт нь нэг л "нэгдмэл" биш юм шиг санагдаад байдгийн...

MNED said...

Би бас цуйван хийхдээ гурилаа хайрдаг юм. Ингэж хийсэн цуйван гоч амттай байдаг.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тийм тээ МНЭД-ээ, ёстой гоё, салахын аргагүй болдийн

Номинговь said...

tsuivan idelgui 80n jil bolson bn shu. zavtai bolhooroo hiih gej oroldohoos. guril zuurah eldeh ged boon ajil bolno bh da :P

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Ямар сонин юм бэ хийж идэээчэээ :)

Anonymous said...

huurhun site hiisen bna shdee! urgeljluuleed bgaarai! Huitsaanii jor baival taviarai!

Сергей Куваев said...

Цуйванг таны бичснээр бэлтгэв. Амттай шдээ, баярлалаа.