Орц: (10 ш 6.5 см дугуй scones)
* 2 стакан гурил (280 гр)
* 1/4 стакан (50 гр) нунтаг цагаан сахар
* 2 амттаны халбага (10 гр) хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/3 стакан (76 гр) давсгүй масло, хүйтэн
* 1 ш том өндөг, зөөлөн хутгаж нийцүүлсэн
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/2 стакан (120 мл) крем эсвэл сүү
Дээр нь:
* крем
Бэлтгэх нь:
- Зуухаа 190 градуст халаана. Нэг тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
- Томхон саванд гурил, сахар, хөөлгөгч нунтаг, давсаа холино. Маслоо жижиглэж хэрчээд гурил дээрээ нэмж бантагнана. Өөр нэгэн жижиг саванд/аяганд өндөг, сүү эсвэл крем, ваниллины охио холин, нийцүүлэн хутгана. Хуурай шингэн орцуудаа холиод гурилаа зуурна.
- Зуурмагаа багахан гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гаргаж ирэн нухаж эвлэрүүлээд 18 см орчим дугуй болгож илдэнэ. 6.5 см дугуй хэвээр хэвлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээрээ өрнө. Бага зэрэг кремэнд дүрсэн багсны тусламжтайгаар scone-уудаа будна. Ингэснээр тэд илүү сайн борлох болно.
- Халааж бэлтгэсэн зуухандаа хийн шаргалтаж болтол нь 15-18 минут жигнээд гаргаж ирээд хөргөөд Devon cream эсвэл бага зэрэг сахартай холиж хөөсрүүлсэн крем (whipped cream), хүссэн жимсний чанамалаараа чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment