Tuesday, 17 March 2009

Гахайн махан котлет (Pork cutlet)


Oрц: (4 порц)

* Хагас кг гахайн цул мах
* 1/2 стакан хатаасан талхны үйрмэг (whole-wheat байвал сайн)
* 1 амттаны халбага сахар
* 1/2 амттаны халбага улаан перц (paprika)
* 1/2 амттаны халбага сонгины нунтаг (onion powder)
* 1/2 амттаны халбага давс
* 4 амны халбага канола тос (canola oil)
* 1 ш том өндөгний цагаан, зөөлөн хутгаж нийцүүлсэн
* 4 амны халбага эрдэнэшишийн цардуул

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 205 градуст халаагаад тавцангаа тослож бэлтгэнэ.
  2. Нурууны цул махаа (tenderloin) хэвтүүлж байгаад хурц хутгаар 45 градусын өнцөг гарган 4 тэнцүү уст нарийхан хэсэг (fillets) болгон хуваана.
  3. Сахар, талхны үйрмэг, улаан чинжүү, сонгины нунтаг, давсаа тавган дээр холиж нийцүүлнэ.
  4. 4 зүсэм махан дээрээ тосоо асгаад эргүүлж тойруулан тосыг уулгана/шингээнэ. Өндөгний цагаанаа зөөлөн хутгаж нийцүүлнэ. Эрдэнэшишийн цардуулаа нэг тавган дээр асгаж тараана.
  5. Эрдэнэшишийн цардуул, өндөг, талхны үйрмэг дарааллаар гахайн махаа бүрнэ.
  6. тослож бэлтгэсэн тавцан дээрээ гахайн махаа өрж тавид халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь (махны термометр 62-г заатал ойролцоогоор 14-16 минут) жигнэнэ. Ингэж бэлтгэсэн котлетыг жигнэсэн, хуурсан, чанасан, нухсан ногоонуудтай, салаттай сервислэвэл зохино.

2 comments:

Anonymous said...

Estoi ih bayarlalaa. Udahgui turshij uznee. Uuniig hiihdee zaaval listen deeree hiih uu, sarzgar tumur deer n hiij boloh uu? Er n zuuhnii ter sarzgar tumriig uy hiihed ashigladag ve, zuvulguu uguuch plz

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Сарзгар/хэрээсэн төмрийг жижигхэн лист буюу тавцантай үед доор нь суурь болгож ашиглах, зуухандаа ил шарах (broil) мөн шарж бэлэн болсон жигнэмэг кекс зэргээ хөргөхөд хэрэглэдэг. Энэ тохиолдолд лист ашиглавал дээр. Ер нь сарзгар төмрийг хэрэглэхдээ ч гэсэн доор нь лист тавивал дээр байдаг, учир нь шарж хуурч буй зүйлээс чинь гарсан шүүс, тос зэрэг доошоо дусаж зуухыг тань бохирдуулахыг хэн хүсэх вэ дээ тиймээ:) Туршиж үзээд үр дүнгээ хуваалцаарай.