Орц:
* 1 хайрцаг (450 гр) дупу (extra firm tofu)
* 1/4 стакан гурил
* 1/4 стакан пармежан бяслаг (хэрвээ та цагаан хоолтон бол nutritional yeast-р орлуулж болно.)
* 1 амттаны халбага давс
* нунтаг хар перц
* 3-4 амны халбага маргарин эсвэл масло
* 2 ш нимбэгний шүүс
* 1/2 стакан хуурай вермут (dry vermouth)
* давс
* пар перц
* лимоны үрсэн хальс (lemon zest)
* хэрчиж бэлтгэсэн яншуй
Бэлтгэх нь:
- Гурил, бяслаг, давс, перцээ холино. Дупугээ шүүснээс нь гаргаад 8 хувааж бэлтгэнэ. Гурилны бэлдмэлдээ өнхрүүлэн тал бүрийг бүрнэ.
- Маслоо хайлуулна. Дупугээ тал бүрийг нь 4-5 минут шарж алтан шаргал болгоно. Хэрэгтэй гэж үзмэл масло нэмж болно. Шарж бэлтгэсэн котлетуудаа гаргаад мөн саванд дарс, нимбэгний шүүсээ нэмнэ. Сүүмсээ давс перцээр амтлана.
- Сүүмс маань бага зэрэг өтгөрөхөөр котлетууд дээрээ тараан асгаад лимоны хальс, хэрчсэн яншуйгаар чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment