
Орц:
* 2 кг үхрийн хааны цул мах 3 см зузаантай хэрчиж бэлтгэсэн (
veal shank)
* 1 атга цагаан гурил
* 6 амны халбага чидун жимсний тос
* 3 ш улаан лооль жижиглэн хэрчсэн
* 2 ш томхон лууван, арилгаад 2 см зузаантай цагирган хэрчиж бэлтгэсэн
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй celery root арилгаад, угаагаад томхон шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 2 ш төмс, угаагаад томхон шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 2 ш том сонгино, зузаан цагирагалан хэрчсэн
* 6-8 хумс сармис
* 3-4 ш celery навч
* 1 ш лаврын навч
* 1 стакан үхрийн тунгалаг шөл
* 1 стакан цагаан дарс
* 10-12 ш бөөрөнхий хар перц
* давс
* 1 ш жүржийн хальс
* 1 багц яншуй
Бэлтгэх нь:
- Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ.
- Үхрийн махаа давс перцээр амтлана. Амталсан махаа хуурай гуриланд булхуулаад багахан тос хийж халаасан хайруулын тавганд хийн борлотол нь шарна.
- Шарсан махнуудаа тавган дээр гаргаад хэсэг амраана.
- Сонгиноо мах шарсан тавгандаа хийн зөөлөрч, шаргалттал 5-6 хумс сармисны хамтаар хуурна. Луувангаа нэмнэ. Хэсэг хуураад celery-гээ нэмээд таглан 5-6 минут зөөлөн гал дээр болгоно.
- Энэ хооронд 8-10см гүнзгий тавцанд шарсан махнуудаа өрөөд celery навч, лаврын навч, хар перцээрээ амтлана.
- Махныхаа дээрээс сонгинотой бэлдмэлээ тараан тавиад дээрээс нь төмсөө өрнө.
- Улаан лоолио, үхрийн тунгалаг шөл дарсний хамтаар нэмээд давсаар амтлана.
- Тавцан тань тагтай бол таглаад байхгүй болмөнгөн цаасаар таглаад халаасан зуухандаа хийн 180 минут шарна.
- Жүржийн хальсаа үрүүлийн нарийн талаар үрж бэлтгэнэ. Яншуйгаа угаагаад жижиглэн навчнуудыг хэрчинэ. Үлдсэн сармисаа жижиглэн хэрчинэ. Жүржийн хальс, яншуй, сармисаа холино.
- Бэлэн болсон махаа таваглаад жүржийн хальс, яншуйны бэлдмэлээр чимэглээд сервислэнэ.
Зүүлт:
* Ингэж бэлтгэсэн оссобуког полента эсвэл рисоттотой сервислэхэд тохиромжтой.
* Оссобуког дээрх дарааллаар тогоонд, зөөлөн гал дээр 3 цаг буцалган болгож болно.
Эх сурвалж