Friday, 13 February 2009

Хар шид кекс (Black Magic Cake)-Хамгийн сайхан Валентин


Орц:

* 1 3/4 стакан гурил
* 2 стакан сахар
* 3/4 стакан какао
* 2 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага давс
* 2 ш өндөг
* 1 стакан хүчтэйхэн найруулсан кофе
* 1 стакан buttermilk
* 1/2 стакан ургамалын тос
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. 2 ш 23 см хэв эсвэл 1 ш 23x33см дөрвөлжин хэв тослож гурилдаж бэлтгэнэ.
  2. Томхон саванд гурил, сахар, какао, хөөлгөгч нунтаг, давс, содагаа холино. Голд нь нүх гаргаж бэлтгэнэ.
  3. Өндөг, кофе, buttermilk, тос, ваниллины охио нэг саванд хийн нийцүүлээд хуурай бэлдмэл рүүгээ нэмээд нийцтэл нь хутгана. Хуурайгүй болтол нь холигдож бэлэн болгосон зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэнд хийгээд халааж бэлтгэсэн зуухандаа хийн болтол нь 30-40 минут жигнэнэ. Бэлэн болсон кексээ 10 минут орчим хэвэнд нь хөргөөд хэвнээс нь гарган хүссэн кремээрээ чимэглээд баярын бялуу болгож эсвэл тэр дангаар нь сервислэнэ.
Эх сурвалж

6 comments:

Anonymous said...

2 dahi holimogiig 3 dahi holimogoor zuurah yum uu? Sain oisongui. Ug ni ih goe cake boloh yum shig haragdaad baihiin.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous тийм, хуурай бэлдмэлээ шингэн бэлдмэлээрээ зуурна. Амжилт

Anonymous said...

Ok, bayarlalaa. Yanaa, Valentine-aar turshij uzeh geed baidag, goe boloosoi

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous, хэрвээ валентин өөрийн тань хувьд ач холбогдол өндөртэй баяр бол жорыг өмнө нь туршиж үзсэн нь дээр байх. Хүн болгоны вкус адилгүй тул эхлээд туршиж үзээд жорыг дүгнэн өөрчлөлт хэрэгтэй гэж үзвэл валентинаар хийхдээ сахар шоколад зэрэг орцыг өөрийхөө вкусанд тааруулан өөрчилбөл онцгой өдрөө пактлахгүй :D амжилт

Anonymous said...

Harin tiim ee. Getel ach holbogdoltoi bolgood baigaa hun ni odor bur hamt baidag bolohoor sem turshij uzeh bolomj gardgui ee :-p. Bayarlalaa! :)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous тэгвэл ч хэцүү юм байна, амжилт хүсье ээ :D