Thursday, 22 January 2009

Mах түлэх буюу тогооны боодог/хорхог


Орц:

* хүний тоогоор хавирга
* хүний тоогоор төмс, арилгаад угаагаад том жижигээс нь хамаарч 2-4 хуваасан
* 2-3 хүн тутамд 1 ш лууван, арилгаад, угаагаад, 2-3 см урттай, 3-6 болгож хуваасан
* хэдэн хумс сармис
* давс
* хүний тоогоор байцааны навч, хүсвэл бүдүүн судсуудыг салгаж бэлтгэнэ
* 1-2 ш лаврын навч
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Томхон саваа халаагаад багахан тос хийнэ. Хавиргаа тогооныхоо ёроолд (махыг нь доош харуулан) зулж бэлтгэнэ. Хэсэг шарж хавирганыхаа гадна талыг борлуулна.
  2. Арилгаж бэлтгэсэн сармисны хумснуудаа завсар зайгаар нь шигтгэнэ. Бага зэрэг давс, хар перц цацаж амтлаад хэрчиж бэлтгэсэн лууван, төмсөө махан дээрээ тараан байрлуулна. Лаврын навчаа нэмнэ. Мөн бага зэрэг давс цацаад байцааныхаа навчаар хучина. Байцааныхаа навчин дээгүүр мөн бага зэргийн давс цацаад таглаж зөөлөн гал дээр бүх ногоо, махыг болтол цаг орчим буцалгана.
  3. Таваглаад халуунаар нь сервислэнэ. Хүсвэл будаагаар элдэв салатаар хачирлаж болно.

Зүүлт

* Аавын маань гарын хоол байгаа юм. Өөрөө мах түлэх гэж нэрлэдэг бөгөөд махаа зөөлөн борлуулхаар (түлэхээр) янзтай байдаг.
* Мэдээж заавал мах гэлтгүй тахиагаар бас бэлтгэж болно.
* Байцаанаас хангалттай шүүс гарахгүй бол жигнэх явцдаа 50-100 мл ус нэмнэ.
* Эсрэгээрээ байцаанаас хэт их шүүс гараад ширгэж өгөхгүй бол галаа ширүүсгэн шүүсийг ууршитал жигнэнэ.

11 comments:

3apaa said...

Бас миний гарын хоол байгаа юм. Өнөөдөр блогчид цасны баяртай. Тэнд очиж наадхыг чинь хийнэдээ...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тиймүү яасан гоё юм, энд тэгсэн бороо ороод л юун цас, юун өвөл.. Цасны баярт оролцож байгаа бүх блогчидоо have fun :)

Unknown said...

Сервислэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Боодог гэдэг нь арьсан тулам дотор чулуу, Хорхог гэдэг нь тогоонд чулуу хийж гаднаас нь галаар дэмнэж болгохыг хэлдэг юм.
Наадах чинь зүгээр л мах түлнэ гэдэг нь байх даа.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Сервислэнэ гэхийг өөр юу гэвэл тохиромжтойг мэдэхгүй л.. үйлчилнэ гэлтэй биш дээ :) Тохиромжтой үгийг мэддэг бол хэлж тус болоорой Баярсайхан. Мах түлнэ гэхээр жоохон сонин сонсогдоод, битүү болгож байгаа юм чини утга нэг байх гэж муйхарлаад л боодог, хорхог хэмээсийм, гэхдээ хүмүүс тогооний хорхог гэдэг л юм байна лээ...

Номинговь said...

goy hool yum bna, amttai ch boltoi. chinii ene turshaad uzeerei gej labellesen hoolnuudaas´hiij uzdeg yumuu geed uhaj bn. suuliin uyed 'istah kacti' hool hiih sonirholgui bolchood bgan :(((

Anonymous said...

Hooh super goe haragdaj baina. Onoo oroi hiij uznee. Thanks a lot!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@ NominGobi туршаад үзээрэй label-д би туршаад таалсан жоруудаа хийсэн байгаа, хоол хийх сонирхолгүл байгаа нь too bad, удахүй можо-гоо олж аваад ханцуйгаа шамлаад хормогчоо зүйгээд гал тогоондоо орохийн төлөө ккк
@ Anonymous Би их дуртай, тэгээрэй туршиж үзээд сэтгэгдэлээ үлдээгээрэй...

Anonymous said...

Turshlaga dutsan uu yasan, yag sanasnaar bolsongui. Jignesen mah shig l bolchihloo, goe horhog mayagiin boloh baih gesen chini. Yah estoi baisiin bol?...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous Би хийхдээ гэсгэлэн махаар эхлээд махтай талы нь хэсэг шарж борлуулж байгаад ногоонуудаа дараа нь нэмж хийдэг. Мэдээш давхар бүрийг давсаар амталж өгнө. Гаргахаасаа өмнө бас сонсож байгаад шажигнаж, шарагдаж байгаа чимээ гартал шараад гаргадаг..

Anonymous said...

Oo yag tiim yum baishd. Toms maani barag tomsnii nuhash shig bolchihson, he he. Bugdii ni neg dor hiigeed pijignuultsiim l daa. Ehleed sharah estoi yum baina l daa. Thanks!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous эсвэл төмс ногоогоо томруулж бас болно. Эхлээд сайн махаа шараад шаргалтуулаад тэгээд ногооноо нэмээд галаа багасгаад 30 орчим минут зөөлөн гал дээр буцалгаад галаа ширүүлж шүүсийг нь ширгэтэл шараад шарагдах дуунаар гаргаад идээрэй тэгэхээр яг шорлог шиг болдог юм Bon apetit