Monday, 23 February 2009

Баян хуур




Орц:

* 500 гр үхрийн эсвэл гахайн цул мах
* 3 хумс сармис
* 200 гр бяслаг (Parmesan, Gruyere, Gouda, Mozzarella, Provolone, Monterey Jack, Brie, Camembert, Emmental г.м хайлдаг бяслагууд)
* 2 ш улаан лооль
давс, перц

Бэлтгэх нь:

  1. Үхэр эсвэл гахайн цул махаа 2 орчим см зузаантай зүсч, салбайлган бэлтгэнэ. Гүйцэд буюу тасартал нь хэрчихгүй шүү.
  2. Улаан лооль, бяслаг, сармисаа мөн нимгэлэн хэрчинэ.
  3. Салбайлгаж бэлтгэсэн махаа мөнгөн цаасан дээр байрлуулаад завсар бүр лүү давс перц цацаж амтлана. Мөн 2 зүсэм бүрийн голд нэг зүсэм улаан лооль, нэг зүсэм бяслаг бага зэрэг саримис байрлуулна.
  4. Мөнгөн цаасаа дотрох орцондоо хүргэлгүйгээр хөндий боогоод 180 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн 30 орчим минут жигнэнэ. 30 минутын эцэст дээгүүр бүрсэн мөнгөн цаасыг хуулж аваад дахин 30 орчим минут шараад баян хуур маань бэлэн боллоо. Таваглаад ногоон салат, төмсний нухаштай сервислэнэ.
Эх сурвалж

13 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

энэ хоолыг саяхан, нэг Монгол, хоолны блог дээр харсан юм. Орц нь хялбар, хийхэд хялбар тэгээд орцуудаас нь харахад амттай болох юм шиг санагдаад байгаа. Энэ сарын 26нд хийнэ гээд төлөвлөсөн байгаа, хийчихээд ямар болсон талаар бичнээ.

Улаан said...

neeree ene ih goy sanaa bnaa tee, ingej hiiwel hool goy ch haragdana, nas amttai, tegerei, yamar boldgiig n heleerei

3apaa said...

Анхзаяа минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй! Ирж буй Үхэр жил амжилт бүтээлийн эхийг авчрах болтугай.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

sam: тэгнээ хэлнээ, сайхан шинэлээрэй хөө
Зараа: ерөөл бат оршиг ээ, та ч гэсэн сайхан шинэлээрэй.

Anonymous said...

Zayadaa shar shiniin mend xurgii..saihan shineleerei..:-)

бж said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ene deer setgegdel bichsen hun jaahan helgii yum uu daa, haha, shar shiniin mend hurgeed l...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Заяа нь сайхан шинэллээ, та 2 ч (Алтайн Уулс, Ганаа) гэсэн сайхан шинэлээрэй.
Sam-аа баян хуураа туршив аа. Ер нь завгүйдүү талдаа байсан тул урьд өдөр нь бэлдэж тавьчихаад маргааш нь шарав. Бяслагны төрлөөс шалтгаалсан уу бяслаг маань хайлаад лооль, махны (үхрийн мах хэрэглэсэн) шүүстэй холилдоод амттай сүүмстэй болсон. Мах ч ас гоё байсан, дүүгийнхээ төрсөн өдөрт зориулж хийсэн чинь зочидод хамгийн гол нь дүүд маань их таалагдсан. Оюутны цагаан сард очиж баахан бууз идэж ирчихээд булаацалдаад л идсэн шүү :) Хябар мөртлөө нүүр тахалчихаар хоол болсон, туршаад үзээрэй.

Anonymous said...

Анхаа,та нар сайхан шинэлсэн биз дээ. Энэ "Баян хуур" жорыг туршлаа, гоё болсон. Emmental бяслаг хийгээд гаргахаасаа жоохон өмнө нь parmezan үрээд байлгасан чинь илүү амттай болх шиг санагдсан.Ажил багатай,амттай ер нь л cool... жор байна, баярлалаа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Энхээ эгчээ сайхан шинэлсээн, та 2 сайхан шинэлсэн үү. Таалагдсан бол яамайдаа.
Энд бяслагны сонголт маруухан болохоор олдсон бяслагаараа хийж үзсэн. Тэхдээ бяслаг мааны хайлаад бараг сүүмс болсон ч мах нь их зөөлхөн ер нь их амттай болсон шүү. Гэхдээ дараа пармежантай газар очихоороо занаж байгаад дахиж хийнэ ээ :)

Улаан said...

ergej hariu medegdsend bayarlalaa,
commentuud unshaad byaslagaa sain songoh heregtei yum bn gj bodow

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хайлдаг, амтархан иддэг бяслагаараа л туршаад үз, муухай болно л гэж байхгүй. Их бодоод л минийх шиг сүүмстэй болно биз :) Өөр хүссэн, зохицоно байх гэж бодсон зүйлээ нэмж, хасч болно шүү. Хоолоороо жоохон тоглоход гэмгүй :) амжилт Сэм-аа

Anonymous said...

Sain uu Anhaa?mongold baigaa byaslagnuudaas ali n iluu tohiromjtoi ve?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous Mонголд ямар бяслагууд байдгыг мэдэхгүй болохоор тэр энэ гээд оноож хэлж чадахгүй байна. Parmesan, Gruyere, Gouda, Mozzarella, Provolone, Monterey Jack, Brie, Camembert, Emmental г.м бялагуудаас нэгийг нь эсвэл амтнаас нь шалтгаалан хольж бас хэрэглэж болно. Амжилт