Төгс амттан
Орц:
* 60 ш maraschino буюу амталж, дарсан иштэй интоор (maraschino cherry)
* 3 амны халбага зөөлрүүлсэн масло
* 3 амны халбага эрдэнэшишийн сироп (corn syrup)
* 2 стакан нунтаг сахар, шигшсэн (confectioners' sugar)
* 450 гр шоколад
Бэлтгэх нь:
- Интоороо шүүгээд салфеткан дээр өрж хатаана.
- Дунд зэргийн саванд масло, эрдэнэшишийн сироп, нунтаг сахараа холиж нийцүүлэн зуурмаг бэлтгэнэ. Хэрэгтэй гэж үзвэл хөргөгчинд энэхүү зуурмагаа хийж биежүүлнэ. Интоор тус бүрээ 1 амттаны халбага сахарын зуурмагаар бүрнэ.
- Шоколадаа нэг саванд хийн бага зэрэг буцламгай устай өөр нэг саван дээр тавиж хутгасаар хайлуулна. Сахаран зуурмагаар бүрсэн интоор тус бүрээ ишнээс нь бариж байгаад шоколаданд булхуулаад, тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрж шоколадыг царцаана. Агаар оруулдаггүй саванд хийн 1-2 долоо хоног хадгална.
6 comments:
Таны блогын бичлэгийг илүү олон хүнд хүргэх, таны блогыг сурталчлах зорилгоор www.nlog.mn дээр нийтэллээ. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлтээ ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.
талархлаа Нээнээ
Энэ жил хичнээн шокалад авч, шоколаданд дарагдаж унах болоо. хэхэ. Энэ Валентинаар нэг бол шокладанд полоктоод, нэг бол шоколаданд дарагдаж унаад байдаг болжээ.
тийм их шоколад хүлээж авдаг юмуу, гоё юм бишүүм би лав шоколаданд нугасгүй ээ :)
ямар гос блог вэ, надад маш их таалагдаж байна, ямар ойлгомжтой тэгээд маш хөөрхөн хөөрхөн жорнууд вээээээээээээээээээээээээ, энэ блогийг мэдэж авсандаа маш их баяртай байна
Магтаалын үгээ харамгүй хайрласан Сэм-д баярлалаа..
Post a Comment