Sunday, 15 March 2009

Ишкэмбэ (гүзээний шөл)


Oрц:

* 1 кг гүзээ, цэвэрлээд угаасан
* 2 амны халбага гурил
* 2 ш өндөгний шар
* 1 ш лимоны шүүс
* 7-10 хумс сармис
* давс
* улаан перц
* 2 амны халбага масло

Бэлтгэх нь:
  1. Гүзээгээ ахиухан усаар угааж цэвэрлээд томхон саванд хийн 3 хуруу илүү гарахаар усанд хийн тал лимоны шүүс, хэрчиж бэлтгэсэн 4 хумс сармисны хамтаар зөөлөртөл нь чанана.
  2. Чанаж бэлтгэсэн гүзээгээ шүүж аваад ёотон дайтай хэрчиж бэлтгэнэ. Гүзээг чанасан усаа шүүж өөр саванд хийж буцалгана. 2 амны халбаа гурилаа, тал лимоны шүүс, 2 ш өндөгний шараа холиод 200 орчим мл ус нэмэн нийцүүлнэ. Өндөг гурилний бэлдмэлээ буцалж буй усандаа бага багаар нэмнэ, энэ зуураа шөлөө байнга хутгаж байх хэрэгтэй.
  3. Хэрчиж бэлтгэсэн гүзээгээ шөлөндөө нэмээд давс, хэрчиж бэлтгэсэн сармисаа нэмж амтлаад дахин 5 орчим минут буцалгаад таваглана. Хайлуулсан маслотой холисон улаан перцээр чимэглээд сервислэнэ.

4 comments:

Anonymous said...

hi, chi neeree uneheer ih goe hoolnuud zaaj ugch baina shuu, Mash ih tsag hudulmur zardag baih daa, ih bayarlalaa. Daraa n zavandaa Dolma, Borek yaj hiideg talaar zuvulguu uguurei, bayarlalaa, bainga orj irj bainaa

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хөдөлмөрийг маань үнэлэн магтсан талархаж байна аа.. Хэд хэдэн долманы жор байгаа, ганц нэг бөрэк ч байгаа шиг санагдаж байна, Турк Гал Тогоонд ангилал руу ороод үзээрэй. Онцгойлон хүсэх жор байвал хэлээрэй, туслахыг хичээнээ.

Anonymous said...

нийцүүлнэ гэж яг яахыг хэлээд бгаан нэлээн хэдэн жор дээр тэгж бичсэнийг харлаа уншихад нэг л сонин ойлгомжгүй болоод бхын до образования однородной массы гэдгийг тэгж орчуулсан юмуу

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

niitsuulne gej yer ni hutgaad neg jigd mass bolgohiig heleed baigaa uhaantai. Ooroo zohioson ug gehuu dee kk angli helnees orchuuldag bolohoor orosoor yu geed baigaad sain oilgosongui kk