Oрц:
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 325 гр бууцай (spinach), сайтар угаагаад хатааж бэлтгэсэн
* давс
* хар перц
* 250 гр фета бяслаг (feta cheese)
* 2 амны халбага хэрчсэн яншуй (flat leaf parsley)
* 1 чимх nutmeg (freshly-grated nutmeg)
* 1 ш том өндөг, өрөөний темпратурт
* лимоны шүүс
* 16 ш нимгэлэн илдсэн гурил (phyllo/fillo/filo dough), ойролцоогоор 350 гр
* 60 гр хайлуулсан масло
Бэлтгэх нь:
- Тосоо халаана. Сонгиноо нэмээд зөөлөрч тунгалаг болтол нь хуурна.
- Бууцайгаа нэмээд бага зэрэг давс перцээр амтлана. Бууцайг таглаж болгоно.
- Бэлэн болсон бууцайгаа хөргөөд илүү гарсан шүүсийг асгана. Шүүж бэлтгэсэн бууцайгаа жижиглэн хэрчинэ.
- Хэрчиж бэлтгэсэн бууцайгаа яншуй, бяслагтайгаа холино. Гурав таван дусал лимоны шүүс, nutmeg, хэрэгтэй гэж үзсэл давс перц нэмж амтлана. Өндгөө нэмнэ, нийцүүлэн хутгана.
- Голоор нь бага зэрэг масло түрхэж наалдуулсан 2 гурил дэлгэж байрлуулаад (дан гурилаар бас хийж болно.) багсны тусламжтайгаар хайлуулсан масло түрхэнэ. Бэлтгэсэн бууцайн шанзнаасаа ойролцоогоор 50 гр орчимыг нэг захад нь байрлуулна. Нэг үзүүрээс нь эхлэн гурвалжилан орооно.
- Гурвалжилж бэлтгэсэн бууцайтай боовоо тослож бэлтгэсэн тавцан дээр өрөөд 180 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн шаргалтаж, болтол нь ойролцоогоор 20-25 минут жигнэнэ.
* Энэхүү боовыг дан эсвэл давхар гурилтай элдэв өөр шанзтай (бяслаг, мах, төмсний нухаш, жимс, жимсний чанамал...) бэлтгэж болно.
4 comments:
hi? чидун жимсний тос гэж ямархуу амттай байдаг вэ? Юугаар орлуулж болохуу? Олив, наранцэцэг, эсвэл маслаар орлуулж болдог уу? Гурилаа нээрээн энэ зурагaн дээр байгаа шиг ингэж нимгэн элдэж чадах боловуу? ;-)
Чидун жимс гэдэг нь оливийн Монгол нэр нь. Уг нь phyllo (fillo гэх нь бий) гээд бэлэн нимгэн илдсэн гурил зардаг юм, Монголд бол аль болох нимгэн илдэж байгаад л хийгээд үздэг байгаа даа.. Амжилт хүсье
өө чидун жимс гэж олив юмуу? нөгөө баклава хийдэг нимгэн гурил байдаг тэр юм байна тээ?
Баярлалаа, Хийж үзээд бичнээ
aaнхаа баклава хийдэг нимгэн гурил, тэгээрээ, туршиж үзчихээд үр дүнгээ хуваалцаарай, амжилт
Post a Comment