Орц;
* 2 ширхэг өндөг
* 2 стакан нунтаг сахар эсвэл бор сахар
* 1 цайны аяга тос
* 2 стакан гурил
* 10 гр хөөлгөгч нунтаг (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* 7 гр ваниллин
* 1 ширхэг жүрж
* 1 цайны аяга шоколад
Бэлтгэх нь;
- Өндгөө хагалаад сахараа нэмж 3-4 минут хутгана.
- Дараа нь сүү, тос, гурил, хөөлгөгч нунтаг, ваниллин мөн 1 ширхэг жүржнийхаа шүүсийг шахан нэмээд зуурна.
- Хэвнүүдээ листэн дээрээ тавьж бэлтгээд хэвнүүдийнхаа талаас нь илүүд бэлдсэн зурмагнаасаа хийн дээр нь шахсан жүржнийхаа халисийг куб хэрчин шоколадтай холин бэлдсэн бэлдмэлээсээ тавина.
- 170 градуст халаасан зуухандаа хийн 15-20 минут жигнэнэ.
No comments:
Post a Comment