Tuesday, 26 February 2008

Кунта Кинтэ



Орц:

* Хагас литрээс жаахан их сүү
* 125гр масло
* 3 ширхэг өндөг
* 3 амны халбага какао
* Баримжаагаар гурил+ хөөлгөгч нунтаг
* 1.5-2 стaкан сахар

Бэлтгэх нь;
  1. Маслоо хайлтал нь сүүнийхээ хамтаар буцалгана.
  2. Өөр нэгэн саванд өндөг сахараа хийн хөөсөртөл нь хутгаад какаогоо нэмэн хэсэг хутгана.
  3. 2 номерт бэлтггэсэн бэлдмэл дээрээ сүү маслоныхоо бэлдмэлийг бага багаар хийн хутгана. бэлтгэсэн бэлдмэлээсээ 1 стаканыг салгаж авч үлдээнэ.
  4. Бэлдмэл дээрээ баримжаагаар гурил хөөлгөгч нунтаг(1 амны халбага буюу 10гр хөөлгөгч нунтаг) нэмж (зуурмаг маань ердийн кексны зуурмагнаас арай шингэн болох ёстой.) 175 градуст халаасан зууханд хийн болтол нь (хэр том листэн дээр тавьсанаас шалтгаалан 15-30 минут жигнэнэ), болсон эсэхийг хутга эсвэл шүдний модон чигчилүүр дүрэхэд чигчилүүр эсвэл хутганд наалдсан эсэхээр мэднэ. (наалдаагүй тохиолдолд болсон гэж үзнэ.)
  5. Бэлэн болсон кексээ гаргаад 3 номерт бэлдэн хадгалсан 1 стакан бэлтмэлээ жигд асгаад бэлэн боллоо.

No comments: