Tuesday, 26 February 2008

Луувантай, хушигатай кекс (сүүгүй)



Орц;

* 2 ширxэг өндөг
* 1 стакан үрсэн лууван
* 1 стакан сахар
* 1 стакан наран цэцгийн тос
* 1 стакан хушига
* 2 стакан гурил
* 1 амны халбага нунтаг синнамон
* 1 амны халбага (10гр) хөөлгөгч нунтаг
* 1 жүржний хальс (үрсэн)

бэлтгэх нь:

1. Өндөг сахараа холиод хөөсөртөл нь сайтар хутгана. (өндөг өрөөний темпатурт байх ёстой.)
2. Дараа нь бүх орцоо бэлдмэл дээрээ нэмж зуурна. Зуурмаг маань бидний мэдэх кексний гурил шиг шингэн болохгүй.
3. Тослон бэлтгэсэн листэн дээрээ тавин 170 градуст халаасан зууханд хийн 45-55 минут жигнэнэ. Тавиад минутийн дараа кекс маань бэлэн болно амтархан зооглоорой.

4 comments:

Номинговь said...

havuclu kek geed bi eniig turshij uzsen yum bna. daanch ceviz (hushga) bgaagui bolhoor jaahan uchir dutagdaltai kek bolson. bas iim goy shar ongo avaagui :((

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

дажгүй л юм байна лээ, надаалав таалагдсан, минийх иймэрхүү шар, шаргал болсон. Луувангийн будагнаас (өнгөнөөс) шалтгаалдаг юм болов уу?

Anonymous said...

энэ кексийг туршилаа. Элдэв шингэнгүй болохоор нь их хатуу болно байх гэж бодсон чинь эсэргээрээ нурж унасан гоё кекс боллоо. Дараа заавал хийнээ...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous сахар тос өндөг шингэн орц багатайн хувьд ч бага шүү. Туршиж үзсэн басс таалагдсанд таатай байна.