Tuesday, 26 February 2008

Хушигатай, чидунтай (олив) талх


орц;

* 1,5 амны халбага хуурай дрожж
* 3,5 стакан гурил+ хуурай гурил
* 2 амны халбага чидуны тос (олив)
* хагас стакан хэрчисэн чидун (ястай чидун хэрэглэж байгаа бол ясыг нь гаргасан байх хэрэгтэй)
* хагас стакан хушига
* 1+1/4 стакан халуун ус
* 1 амттаны халбага давс
* 1 амттаны халбага зөгийн бал (бaйхгүй бол оронд нь сахар хэрэглэж болно)

бэлтгэх нь;
  1. 3,5 стакан гурил, зөгийн бал (сахар), давс, дрожж, ус мөн тосоо нэг саванд хийн зуураад 10 минут амраана.
  2. Хушигаа нэмэн, нөгөө талаас зуурмагаа гаранд наалдахгуй болтол нь хуурай гурил нэмэн зуурна. Гурилаа эвлэтэл нь хэсэг нухна. Эвлэсэн гурилаа 1.5 - 2 цаг хэртэй амраана, хөөлгөнө.
  3. 2 хэртэй цагийн дараа чидунаа нэмэн гурилаа талхныхаа хэвэнд хийн 1 цаг хэртэй амараана.
  4. 175 градуст халаасан зуухандаа талхаа хийн 40 минут хэртэй жигнэнэ. Талхаа зууханд хийхээсээ өмнө талхан дээрээ хутгаар хагас см гүнзгий 2-3 зурвал талх маань илүү сайн жигнэгдэх болно.

No comments: