Friday, 15 February 2008

Бровние - Brownie



орц;

* 4 ширхэг өндөг
* 1 стакан сахар
* 1 стакан сүү
* 2 стакан гурил
* 2 амны халбага хүнсний сода
* 7 гр ванилин (1 paket)
* 3 амны халбага какао
* 200гр маргарин/ масло
* үйрмэг самар (nuts).

Бэлтгэх нь;
  1. Өндөгөө 1 стакан сахарыхаа хамтаар хөөсөртөл нь сайтар хутгана.
  2. Зуурмаг дээрээ Сүү, какао, ванилин болон хайлуулсан маргарин/маслоо нэмж нийцтэл нь хутгана. Энэ зуурмагнаасаа 1 стаканыг салган авч хадгална.
  3. Үлдсэн зуурмаган дээрээ гурил, сода болон самараа нэмнэ. Зуурмаг маань ердийн кексны зуурмагаас арай өтгөн болно.
  4. Жигнэх тавиураа тослон, зуурмагаа тусаан, жигд тараагаад 175 градуст халааж бэлтгэсэн зуухандаа хийн 30-40 минут жигнэнэ.
  5. 30-40 минутын дараа кексээ гаргаад 5 минут хэртэй сэврээгээд хадгалсан зуурмагаа жигд асгаад, сервислэхэд бэлэн боллоо.
Not: Энэ brownie-г мөхөөлдөстөй идвэл илүү амттай болно. :))

3 comments:

Anonymous said...

suu esvel us ordoggui yumu?

Номинговь said...

pee yanaa suu ordog shd, martsan bna :(( 1 stakan suu ordog yum bna.

Anonymous said...

хэ хэ тийм байлгүй дээ, гайхлаа ш дээ...