орц;
* 2 ширхэг өндөг
* 100 гр масло, маргарины холимог бэлдмэл
* 100 гр хар шоколад
* 1 стакан бор сахар
* 1 стакан гурил
* 7 гр ванилин (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* 10 гр хөөлгөгч нунтаг (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* 2 ширхэг алим
* 1 амны халбага какао
бэлтгэх нь;
- Алимнуудаа халислан куб болгон хэрчээд хайруулын тавганд хийн тос сахар хийлгүйгээр хуурна.
- Өндгөө бор сахартайгаа өөр нэг саванд холино.
- Өөр нэгэн хайруулын тавганд масло, шоколадаа хийн зөөлөн гал дээр хайлуулна.
- Шоколад маслоныхаа бэлдмэлийг бүлээсэхээр нь сахар, өндгөн дээрээ хийгээд какаогаа нэмээд холино.
- Дараа нь гурил, хөөлгөгч нунтаг, ванилинаа хийж зуураад, зуурмагаа тослосон листэн дээрээ жигдлэн тавьж дээр нь алимаа жигдхэн асгаад 170 градуст халаасан зууханд 15-20 минут жигнэнэ.
No comments:
Post a Comment