орц;
* 4,5 стакан гурил
* 250гр маргарин
* 1 стакан нунтаг сахар
* 2 ширхэг өндөг
* 10гр baking powder-хөөлгөгч нунтаг (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* 1 стакан үзэм
* 1 стакан бяцалсан самар (үзэм самарны оронд хүссэн орцоо хэрэглэж болно.)
бэлдэх нь;
- Саванд гурилаа хийгээд самар, үзэм, хөөлгөгч нунтаг мөн сахараа хийнэ.
- Сайтар зөөлрүүлсэн маргаринаа өндөний хамтаар (нэг өндөгний шарыг жигнэмэг дээрээ түрхэхээр ялган үлдээнэ.) хийн зуурна.
- Бэлэн болсон зуурмагаа хүссэн хэмжээндээ хуваанд бөөрөнхийлөөд, бөөрөнхийнүүд дээрээ алгаараа зөөлөн дарж хавтгайлаад тослон бэлтгэсэн листэн дээрээ өрж дээр нь нэг өндөгнийхөө шарыг багсны тусламжтайгаар түрхэн нухан жижиглэсэн самарнаасаа цацаж 180 градуст халаасан зууханд 15-20 минут жигнэнэ.
No comments:
Post a Comment