Tuesday, 26 February 2008

Франц талх



орц;

* 1 стакан сүү
* 2 амны халбага масло
* 2 амны халбага сахар
* 1 стакан ус (өрөөний темпратурт)
* 2 амттаны халбага хуурай дрожж
* 2 амттаны халбага давс
* 4 стакан гурил (хэрэгтэй бол хагас стакан нэмж хийж болно)
* тос

бэлтгэх нь;
  1. Сүүгээ халаан масло сахараа нэмнэ. Сахараа хайлан мэдрэгдэхээ больсны дараа нэг стакан усаа нэмж бэлдмэлээ бүлээсэхийг хүлээнэ.
  2. Бүлээн болсон бэлдмэл дээрээ дрожжоо хэмнэ.
  3. Гурилаа бэлдмэл дээрээ бага багаа нэмж, нэмэх бүрдээ гурилаа хуурай гурилгүй болтол нь зуурна. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл 4 стакан гурилийн дараагаар хагас стакан гурил нэмж болно.
  4. Зуурмагаа тослоод таглаж амраахаар хөргөгчинд хийж нэг хонуулна.
  5. Дараагийн өдөр зуурмагаа гарган нухалгүйгээр хэлбэрт оруулаад тослосон листэн дээрээ тавиж 30 минут хэртэй хөөхийг нь хүлээнэ.
  6. Талхныхаа дээд талд өндөгний цагаан түрхээд 260 градуст халаасан зуухандаа (зуухандаа халуунд тэсвэртэй саванд хийсэн 1 стакан ус хийнэ) хийн 10 минут жигнээд зуухныхаа градусийг багасган 205 градуст 35 минут хэртэй дахин жигнэнэ.

No comments: