Орц:
* 5 ширхэг дунд зэргийн хэмжээтэй төмс
* 2 ширхэг томхондуу сонгино
* 4-5 хумс сармис
* 5 стакан халуун ус
* 1 стакан сүү
* давс
* 2 амны халбага масло
Бэлтгэх нь;
- Төмсөө арилгаад аль болон жижиглэн хэрчиж (үрж бас болно), сонгиноо арилган жижиг жижиг хэрчээд арилгасан сармиснуудаа үрж бэлтгэнэ.
- Маслоо хайлуулан сонгино болон сармисаа хийж хэсэг хуурна. Төмсөө нэмж хэсэг хуураад усаа нэмж галаа багасгана.
- Төмсөө зөөлөртөл (бяцартал) зөөлөн гал дээр буцалгаад зуухнаасаа аван цахилгаан холигчоор (миксер ) ширхэггүй болтол нь холино.
- Буцаан гал дээрээ тавиад сүүгээ бага багаа нэмж дахин 5 минут хэртэй буцалгаад төмсний зутан шөл маань бэлэн боллоо. Шөлөө таваглаад хүсвэл дээр нь хэрчээд хатаасан талх нэмж болно.
No comments:
Post a Comment