орц;
* 1 шоколад (80 гр)
* 3 ширхэг алим
* 2-3 хайрцаг bebe печень
* 1 ширхэг нимбэгний үрсэн хальс
* хушига
дээр нь;
* нунтаг кокос
* нүдсэн самар
Бэлтгэх нь;
- Алимнуудаа хальслаад үрж бэлтгэнэ.
- Үрсэн алиман дээрээ хушига, нимбэгний үрсэн хальсаа хэмээд холино.
- Бяцлан жижиглэсэн печенүүдээ бага багаар нэмэн бөөрөнхийлөхөд тарахааргүй болгоно.
- Бэлдсэн бэлдмэлээ хушиганы хэмжээтэй хэсэглэн хувааж бөөрөнхийлөн тавган дээр өрж тавиад дээр нь шоколадны соусаа асгана.
- Бөмблөгүүдээ 4-5 цаг хөргөгчинд хийн хөргөөд дээр нь нунтаг кокос цацаж чимнэ.
No comments:
Post a Comment